Хойд Солонгос өргөн цар хүрээтэй парадад бэлтгэж байна
2022-04-20

Хойд Солонгос ирэх долоо хоногт болох өөр нэг чухал ойн босгон дээр олон тооны цэргийн алба хаагчийг оролцуулсан цэргийн парадын бэлтгэлээ дуусгаж байна гэж RFA агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, парадын бэлтгэлийг хиймэл дагуулын зураг батлах бөгөөд Пхеньяны Мирим талбай дээр 12 мянга гаруй цэргийн алба хаагч цугларсан байсан гэнэ. Энэ хиймэл дагуулын зургуудыг ням гарагт авсан байна. Ирэх долоо хоногт Хойд Солонгосын Ардын хувьсгалын армийн 90 жилийн ой тохиох бөгөөд энэ ойд зориулан парадад бэлтгэж байна гэж эх сурвалжууд мэдээлжээ. 

 

Парад шөнийн цагаар зохион байгуулагдаж болзошгүй, мөн энэ парадын үеэр тив алгасах баллистик пуужин, шумбагч онгоцы пуужин зэрэг стратегийн зэвсгүүдээ үзүүлж магадгүй гэж Өмнөд Солонгосын цэргийнхэн болон тагнуулчид таамагласан байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хойд Солонгос Путлерийн орос гэж хоёр хий хоосон параданд шүтсэн улс байна.
2022-04-21