Хятадад 5G хэрэглэгчдийн тоо 400 саяыг давжээ
2022-04-20

Хятад даяар 5G сүлжээ хэрэглэгчдийн тоо 400 саяыг давсан гэнэ. Энэ талаар Хятадын Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яам мэдэгдсэнийг Синхуа агентлаг дамжуулжээ. 

 

2022 онд Хятад улс 5G станц байгуулах ажлаа түргэсгэж, боловсрол, аж үйлдвэр болон бусад салбаруудад энэ технологийг ашиглах бааз байгуулна гэж Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яам мэдэгдсэн байна. Тус яамны мэдээлснээр, энэ онд 600 мянган 5G бааз шинээр байгуулахаар төлөвлөснөөс эхний улиралд 134 мянгыг байгуулжээ. 

 

Түүнчлэн өнгөрсөн хугацаанд БНХАУ-д 48 сая шинэ хэрэглэгч 5G сүлжээнд холбогдсон бөгөөд энэ технологийг ахмад настнууд болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ашиглахад хүртээмжтэй болгон хөгжүүлсэн гэж эх сурвалж мэдээлсэн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин