Европчуудын ихэнх нь Украиныг дэмжих, Оросын эсрэг хориг тавихыг дэмжиж байна

Европ болон Хойд Америкийн оршин суугчдын ихэнх нь улс орнууд Украинд туслах ёстой, мөн Орост хориг тавьж байгаа нь зөв зүйтэй алхам гэж үзэж байгаа гэнэ. Ийм дүгнэлт Ipsos социологийн компаниас гаргасан судалгааны дүнд гарчээ.
Энэ социологийн компани дөрөвдүгээр сарын эхээр Европ, Ази, хоёр Америк, ӨАБНУ, Австрали гэсэн нийт 25 оронд 19 мянган хүнийг хамруулан судалгаа хийсэн байна.
Судалгааны дүнгээс харахад, судалгаанд оролцогчдын 68 хувь нь одоо ямар нэг алхам хийхгүй бол Орос Украинаас өөр орон руу дараа нь халдахыг дэмжиж байгаа хэрэг болно гэж хариулсан бол 72 хувь нь өөрийнх нь амьдардаг улс орон цэргийн сөргөлдөөнд татагдан оролцохыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ.
Мөн судалгаанд оролцогчдын 74 хувь нь, улс орон нь Украины дүрвэгсдийг хүлээж авах ёстой гэж үзэж байгаа аж. Судалгаанд оролцогчдын 61 хувь нь өнөөгийн дайн дэлхий дахинд аюул заналхийлж байна гэж үзжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ