Японд хоол амттай болгодог савх бүтээжээ

img

Японы хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Kirin компани Мэйзи их сургуультай хамтран хоол хүнсэн дэх давсны амтыг нэмэгдүүлдэг савх бүтээжээ. 

 

Энэ савх нь сул цахилгаан цэнэгийг хоолонд дамжуулдаг бөгөөд давслаг амтыг үүсгэдэг натрийн хлорид зэрэг ионуудад нөлөөлөх цахилгаан соронзон давалгааны зөв хэлбэрийг олж чадсан нь энэ савхны нууц гэж зохион бүтээгчид өгүүлснийг NHK дамжуулжээ. Ийнхүү ионуудад нөлөөлснөөр энэ савхаар идсэн хоолны давс нэмэгдэхийн дээр хоол илүү амттай болдог гэнэ. 

 

Зохион бүтээгчдийн өгүүлснээр, савханд ашиглаж буй гүйдэл нь маш сул тул хүний биед нөлөөлөхгүй, мөн хүн гүйдэлд цохиулах мэдрэмж огт авахгүй аж.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ