Хатан хаан II Елизаветагийн ойд зориулж Барби хүүхэлдэй гаргана
2022-04-21

Mattel компани "Хатан хаан" Барби хүүхэлдэйн цөөн тооны цувралыг танилцуулжээ. Энэ цувралыг хатан хаан II Елизаветагийн цагаан алтан ойд зориулж худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа гэж  Independent мэдээллээ.

 

Британийн хатан хааныг дүрсэлсэн энэ хүүхэлдэй нь II Елизавета хаан ширээнд суусны 70 жилийн ойд зориулагдсан бөгөөд одонгоор чимсэн цэнхэр туузтай даашинз өмсгөн хүүхэлдэйг урлажээ.

 

Энд дуулгахад, Их Британийн хатан хаан цагаан алтан ойгоо энэ оны зургадугаар сарын хоёрны өдөр тэмдэглэх юм. Он гарсаар энэ ойд зориулсан төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулсаар байна. Нэгдүгээр сарын 10-ны ням гаригт хоолны тэмцээн болсон бол тавдугаар сарын 12-15-ны хооронд аль нэг өдрийг сонгон Виндзорын цамхагийн нутаг дэвсгэр дээр 1000 гаруй хүн, 500 морь оролцсон үзүүлбэр үзүүлэх аж. Харин зургадугаар сарын 2-5-ны өдрүүдийг амралтын өдөр болгон зарлах бөгөөд энэ нь баяр тэмдэглэх оргил үе болно. Баярын арга хэмжээний хүрээнд Лондон хотын төвд 1,4 мянган цэргийн алба хаагч, 200 морь, 400 хөгжимчин оролцсон парад болох юм байна. Улмаар зургадугаар сарын гуравны өдөр Британийн нийслэл дэх Гэгээн Паулын сүмд тусгай баярын мөргөл болох бол дараа өдөр Букингемийн ордонд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн шоу бизнесийн одууд бүхий тоглолт зохион байгуулагдах аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Хатан хаанаараа хүүхэлдэй хийж тоглоцогоох нь сайхан байлгүй яахав. Сайн зодож тоглох байх даа.
2022-04-21