Procter&Gamble компани Оросын зах зээлийг нэг мөр орхиж болзошгүй
2022-04-21

Эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэгслийн Always, эрчүүдийн арьс арчилгааны Gilette, хүүхдийн Pampers живх, Tide угаалгын нунтаг зэрэг олон брэндийг эзэмшдэг Procter&Gamble компани Оросын зах зээлээс нэг мөр гарч болзошгүй гэнэ. Энэ талаар компанийн мэдэгдлээс иш татан Ройтерс агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Барууны орнууд Оросын эсрэг тавьсан хориг арга хэмжээний улмаас Procter&Gamble компани Орос дахь бизнесийн үйл ажиллагаагаа зогсоож болзошгүй талаар мэдэгдсэн байна. ОХУ-ын эсрэг төрөл бүрийн хориг тавигдаж, бараа татан авах, мөнгө шилжүүлэх зэрэг бизнесийн ажиллагаанд нэн шаардлагатай үйлдлүүдийг урьдын адил хэвийн гүйцэтгэх боломжгүй болсон тул ийм шийдвэр гаргахаар зэхэж байгаа гэнэ.

 

ОХУ Украинд дайн өдүүлснээс хойш барууны орнууд Оросын эсрэг ихээхэн хориг арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаагийн улмаас Орос дахь гадаадын 700 гаруй компани үйл ажиллагаагаа түр зогсосоон юм. Харин Америкийн General Motors компани Оросын зах зээлийг нэг мөр орхиж байгаа анхны компани болсон талаарх мэдээлэл лхагва гарагт гарч байлаа. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин