Украин Польшийн хооронд галт тэрэг явна

"Украины төмөр зам" компани Киев болон Польшийн хил орчмын хот болох Перемышль хотын хооронд явах галт тэрэгний хөдөлгөөнийг эхлүүлжээ.
ВВС агентлагийн мэдээлснээр, галт тэрэг өдөрт хоёр удаа аялах юм байна. Перемышль хотод галт тэрэг хүрснээр зорчигчид цааш Краков болон Варшав, Европын бусад хотууд руу хүрэхэд хялбар болно гэж Украины төмөр зам мэдээлжээ. Ингэснээр дүрвэгсэд хямд зардлаар Европыг зорих боломжтой болсон аж.
Дайн эхэлснээс хойш хоёр сарын хугацаанд Украинаас таван сая орчим хүн дүрвэснээс ихэнх нь Польшийг зорьсон байна. Тэдний зарим нь сүүлийн үед Украин руу эргэн ирж байгаа бөгөөд дүрвэгсдийн тоо буурч байгаа талаар эх сурвалж мэдээлжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ