Бойченко: Оросын цэргүүд иргэдийн цогцосыг ачааны машинаар зөөж, нууцаар оршуулж байна
2022-04-22

ОХУ-ын арми Украин руу халдаж эхэлснээс хойш энгийн иргэдийг олноор нь хөнөөж байгаа талаарх мэдээлэл барууны хэвлэлүүдээр гарч, харин Оросын тал үүнийг няцааж байгаа юм. Өмнө нь Бородянка, Буча зэрэг хотуудад энгийн иргэдийг зэрлэгээр хөнөөсөн гэх мэдээлэл гарч байсан бол энэ удаад Мариуполь хотод иргэдийн цогцосыг нууцаар оршуулж байгаа талаар хотын дарга мэдэгдсэнийг ВВС дамжуулжээ. 

 

Тодруулбал, Оросын цэргүүд Мариуполь хотод энгийн иргэдийн цогцосыг ачааны машинаар зөөж, хотоос 20 км зайд байрлах Мангуш тосгонд нууцаар, бөөнөөр нь оршуулж байгаа гэж Мариуполь хотын дарга Вадим Бойченко мэдэгдсэн байна. 

 

Ийм дүгнэлтийг тосгоны оршуулгын газрыг авсан хиймэл дагуулын зураг дээр үндэслэн гаргажээ. Хиймэл дагуулын зургийг Maxar компани хийсэн бөгөөд эдгээр зургууд дээр гуравдугаар сарын 23-26-ны хооронд хуучин оршуулгын газрын зэргэлдээ бульдозероор 30 метрийн урттай нүх ухсан нь дүрслэгдсэн бол дөрөвдүгээр сарын гуравны өдөр гэхэд энд бөөнөөр нь оршуулах дөрвөн газар бий болсон гэнэ.

 

Бойченкогийн өгүүлснээр, Оросын арми довтолсон эхний өдрүүдэд хотын 20 мянга орчим оршин суугч амиа алдсан байж болзошгүй аж. Амиа алдсан хүмүүсийн цогцосны ихэнхийг гудамжнаас авсан бөгөөд зөөврийн шарил чандарлагчид чандарлахаас аргагүй болсон гэнэ.

 

Түүнчлэн Оросын цэргүүд хотыг "чөлөөлсөн" гэх Путиний мэдэгдлийг Бойченко няцаажээ. Түүний өгүүлснээр, Украины цэргүүд "Азовсталь" үйлдвэрийн бүсэд байршлаа хадгалсан хэвээр байгаа бөгөөд энд 300-1000 орчим энгийн иргэн, эмэгтэйчүүд, хүүхдүүд байгаа гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Батий:
Тийм шүү ирнээ
2022-04-25
Зочин:
Хурдхан Хятадын нэг муж болохсон
2022-04-24
Оросыг арай ийм дорой армитай гэж бодож явсангүй.Хоцрогдсон техник .тактиктай юу нь их гүрэн ..орос хятад хоёр задарч монгол улс олон дарамтаас гарах ёстой
2022-04-24
Энгийн иргэдийн амь насыг үрэх байсан бол АНУ-н бусад оронд байлдааны ажиллагаа явуулсан шиг бөмбөгдөөд индүүдээд л гарах байсан шүү.
2022-04-24
Ыарууныхан дандаа худлаа хуцдаг
2022-04-23
Болд:
Алуурчид. Путин орчин үеийн ГИТЛЕР олон улсын шүүхээр шүүгдэх цаг нь ирнээ.
2022-04-22
Батий:
Тийм шүү ирнээ
хятад монгол 2 шигявдаг шдээ.
2022-04-22
Орос дээрэмчид гишгэх газаргүй болсон. Орос бага яваасай
2022-04-22
Үзмэрч:
Оросууд олон улсын шүүхээр ял авна. Олон арван жил адгийн үндэстэн хэмээн алдагдсаар явах болно. Гарал нэг хөрш украинчуудын хувьд мөнхийн дайсан болж хувирна
2022-04-22
хятад монгол 2 шигявдаг шдээ.