АНУ: БНХАУ Оросын армид дэмжлэг үзүүлж байж болзошгүй
2022-04-22

Хятадын Ардын чөлөөлөх арми Оросын Зэвсэгт хүчинд дэмжлэг үзүүлж байж болзошгүй гэнэ. Энэ талаар АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Далип Сингх мэдэгдсэнийг CNN дамжуулжээ. 

 

Сингхийн өгүүлснээр, Хятад улс шууд болон шууд бусаар Орост дэмжлэг үзүүлж байж болзошгүй гэж Вашингтон хардаж байгаа гэнэ. Гэхдээ Хятадын корпораци болон банкууд болгоомжтой хөдөлж, Оросын компаниудын эсрэг барууныхны тавьсан хоригийг шууд зөрчихгүй байгаа гэж Сингх мэдэгджээ. 

 

Үүний дараа Пентагоны төлөөлөгч Жон Кирби Сингхийн байр суурийг няцаасан мэдэгдэл хийсэн байна.

 

"Хятад улс Орост цэргийн тусламж үзүүлж байгаа гэх шинж тэмдгийг бид олж харахгүй байгаа" хэмээн Жон Кирби мэдэгджээ.

 

Энд дуулгахад, АНУ-ын Төрийн департамент Хятадад хандан Орост цэргийн тусламж үзүүлэх, хоригоос зайлсхийхэд нь дэмжлэг үзүүлвэл АНУ болон холбоотнуудынх нь зүгээс хатуу хариу амсана гэж анхааруулж байлаа. 

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин