Шмыгаль: Украинд сард 4-5 тэрбум долларын тусламж шаардлагатай
2022-04-22

Дайны дараа Украины эдийн засгийг сэргээн босгоход доод тал нь 600 тэрбум доллар хэрэгтэй, харин одоо нэн яаралтай тусламж болгон сард 4-5 тэрбум доллар шаардлагатай гэнэ. Энэ талаар Украины Ерөнхий сайд Денис Шмыгаль мэдэгдсэнийг ВВС дамжуулжээ. 

 

Украины Ерөнхий сайдын өгүүлснээр, дайны улмаас Украины эдийн засагт учирсан хохирол 500 тэрбум гаруй долларыг давсан бөгөөд энэ онд Украины ДНБ 30-50 хувиар унах эрсдэлтэй байгаа гэнэ.

 

"Украин тэсэж үлдэхийн тулд түншүүдийн санхүүгийн дэмжлэг хэрэгтэй байна. Дараагийн хагас жилийн туршид сар бүр 4-5 тэрбум доллар хэрэгтэй болно гэж бид үзэж байгаа" хэмээн Шмыгаль мэдэгдсэн байна.

 

Харин урт хугацаанд Украиныг сэргээн босгоход дор хаяж 600 тэрбум гаруй доллар шаардлагатай, одоо дэлхийн бусад орны шинжээчдийн хамтаар Украины Засгийн газар улс орныг сэргээн босгох төлөвлөгөө боловсруулж байгаа гэж Денис Шмыгаль мэдэгджээ. Түүнчлэн дэлхий дахинд хандан "Украин, эрх чөлөө, ардчиллыг дэмжих"-ийг уриалсан байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Оросын гадаадад царцаагдсан хөрөнгөнөөс суутгаад дайны дараа бүтээн босголтондоо ашиглах нь ойлгомжтой болжээ
2022-04-22