ОХУ Марк Цукербергийн эсрэг хориг тавьжээ

Хоёрдугаар сарын 24-ний өдөр ОХУ Украин руу халдсанаас хойш барууны орнууд Оросын эсрэг төрөл бүрийн хориг арга хэмжээ тавьж, үүний хариуд ОХУ ч ижил алхам хийж байгаа юм.
Энэ удаад ОХУ АНУ-ын 29 иргэний эсрэг хориг арга хэмжээ тавьжээ. Тэдний дунд АНУ-ын Дэд ерөнхийлөгч Камала Харрис болон Meta компанийн ерөнхий захирал Марк Цукерберг нар багтсан байна. Түүнчлэн Канадын 61 иргэний эсрэг хориг тавьсан гэж ОХУ-ын Гадаад хэргийн яам мэдэгдсэнийг Синхуа агентлаг дамжуулжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байдены захиргаа Оросын эсрэг тавьсан хориг арга хэмжээний хариу болгон Америкийн нийт 29 иргэнийг хоригт багтаасан бөгөөд эдгээр хүмүүсийг Орос руу нэвтрүүлэхгүй аж. Хар жагсаалтад орсон Канадын иргэд ч Орос руу нэвтрэх эрхгүй, ойрын үед жагсаалтыг өргөжүүлнэ гэж ОХУ-ын ГХЯ онцолсон байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ