Путинийг Украинтай хэлэлцээ хийхээс татгалзсан гэж ЕХ буруутгаж байна

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг Украинтай хэлэлцээ хийхээс татгалзсан гэж ЕХ-ны дипломат албаны дарга Жозеф Боррел буруутгажээ. Энэ талаар РИА Новости мэдээлсэн байна.
Боррелийн өгүүлснээр, Путин саяхан Австрийн канцлер Карл Нехаммертэй ярилцах үеэрээ "хэлэлцээ хийх хүсэлгүй", "Донбасст өргөн цар хүрээтэй давшилтад бэлдэж байгаа" гэх зэргээр ярьсан гэнэ. Ийм нөхцөлд Европын холбоо Украиныг дэмжиж, түрэмгийллээс хамгаалахад нь туслах ёстой гэж Боррель мэдэгджээ.
Энд дуулгахад, өмнө нь Нехаммер Путинтэй хийсэн хэлцлийн талаар ярих үедээ тэд уулзалтын эхэн үед германаар ярьж байсан ч дараа нь аман орчуулгаар дамжуулан ярилцсан хэмээж байв. Оросын Ерөнхийлөгчтэй хийсэн яриа ширүүн, нээлттэй болсон гэж Нехаммер мэдэгдэж байсан юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ