Дайн эхэлснээс хойш Украинаас таван сая хүн дүрвэжээ

Хоёрдугаар сарын 24-нд Оросын түрэмгийлэл эхэлж, Дэлхийн II дайнаас хойших хамгийн өргөн цар хүрээтэй довтолгооны улмаас Европыг чиглэсэн Украины дүрвэгчийн тоо 5.1 саяд хүрсэн гэж НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дэдэ комиссарын газар мэдэгджээ.
НҮБ-ын мэдээлснээр, Украинаас дүрвэсэн 5.1 сая хүний 90 хувь нь хүүхдүүд, эмэгтэйчүүд байгаа гэнэ. Харин цэргийн насны эрчүүдийг эх орноосоо явахыг хориглосон юм.
Түүнчлэн 7.7 сая хүн дотооддоо шилжсэн, өөрөөр хэлбэл гадаад улс руу дүрвээгүй ч дайны улмаас орон гэрээ орхихоос аргагүй болжээ. Харин гадаадын орнуудыг зорьсон дүрвэгчдийн 2.8 сая нь Польш, 769 мянга нь Румын, 430 мянга нь Молдавыг зорьсон бол Орос руу 578 мянган хүн явсан гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ