FT: Путин энхийн хэлэлцээ хийхээс татгалзаж, Украиныг эзлэхээр шийдсэн
2022-04-25

Хоёрдугаар сарын 24-ний өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний тушаалаар Оросын арми хөрш оронруугаа довтолсноос хойш хоёр сарын хугацаа өнгөрөөд байна. Энэ хугацаанд талууд хэдэнтээ хэлэлцээ хийсэн ч төдийлөн үр дүнгүй, улмаар сүүлийн үед хэлэлцээ мухардалд ороод байгаа юм. Ийнхүү мухардах болсон нь Путин хэлэлцээ хийх хүсэлгүйтэй холбоотой гэж барууны хэвлэлүүд мэдээлжээ. 

 

Тухайлбал, Financial Times сонин, Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Украинтай дипломат хэлэлцээ хийх сонирхолгүй болсон, үүний оронд Украины нутаг дэвсгэрээс аль болох их газрыг эзлэн түрэмгийлэхээр шийдсэн бололтой хэмээн бичжээ. Энэ талаар Оросын Ерөнхийлөгчтэй хийсэн яриа хэлэлцээний талаар мэдээлэлтэй гурван эх сурвалж өгүүлсэн хэмээн Financial Times бичсэн байна. 

 

Өмнө нь, гуравдугаар сард тулааны талбарт Орос ялагдсаны дараа Украинтай энхийн хэлэлцээ хийх боломжийн талаар нухацтай авч үзэж байсан Путин энэ удаад дипломат байдлаар асуудлыг зохицуулах ирээдүйгүй гэж үзэж байгаа талаар хэлэлцээнд оролцогчдод ярьсан гэнэ.

 

"Путин Оросын телевизийн сувгуудаар сонсож байгаа хуурамч мэдээлэлдээ бат итгэн, том ялалт байгуулахыг хүсэж байгаа" хэмээн хэлэлцээний явцын талаар мэдэх эх сурвалж өгүүлжээ.

 

Орос, Украин гуравдугаар сарын сүүлээр Стамбул хотод хэлэлцэн, тодорхой асуудлуудыг зөвшилцөхөд бэлэн байсан ч Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Оросын цэргүүдийг Буча болон Мариуполь зэрэг хотуудад энгийн иргэдийн эсрэг цэргийн гэмт хэрэг үйлдсэнд буруутгасны дараа хэлэлцээ мухардалд орсон юм. 

 

FT сонинд мэдээлэл өгсөн хоёр эх сурвалжийн өгүүлснээр, энхийн хэлэлцээ мухардалд орсон гэж Путин мэдэгдээд, Оросын Хар тэнгисийн флотын гол хөлөг онгоц болох "Москва" онгоцыг Украин живүүлсэнд ихэд бухимдсан гэнэ.

 

"Хэлэлцээ хийх найдлага байсан. Путин нааш цааш яваад л. Түүнд энэ нөхцөл байдлаас ялагчийн дүрээр гарах арга саам олох хэрэгтэй байсан. Гэвч "Москва" живсэний дараа Путин хэлэлцээ хийхийг эсэргүүцсэн. "Москва" живсэний дараа тэр ялагч гэж харагдахгүй байгаа, учир нь энэ үйл явдал түүний хувьд гутамшиг" хэмээн FT сонинд мэдээлэл өгсөн эх сурвалж өгүүлжээ.

 

Украин болон барууны албаны этгээдүүд Путинийг хэлэлцээ хийх эрмэлзэлтэй байгаа гэдэгт эргэлзэж, түүнийг гагцхүү хугацаа хожих гэж байна хэмээн сэжиглэж байлаа. "Оросын Ерөнхийлөгч генералуудынх нь өгсөн мэдээлэл болон Оросын телевизээр үзүүлж буй хуурамч мэдээлэлд бүрэн итгэж, үнэн бодит мэдээллийг огт хүлээн авахгүй байгаа" хэмээн эх сурвалжууд өгнүүлжээ.

 

Түүнчлэн Путин Зеленскийтэй уулзахаас "бүхий л чадлаараа" зайлсхийж байгаа, "биечлэн уулзахаас өмнө бүх зүйл шийдэгдсэн байхыг тэр хүсэж байгаа" хэмээн өөр нэг эх сурвалж өгүүлжээ.

 

Зеленский дөрөвдүгээр сарын 23-ны өдөр мэдэгдэл хийхдээ хэлэлцээг үргэлжлүүлэх хүсэлтэй байгаа ч Мариупольд энгийн иргэд алагдаж, Оросын эрх баригчид Херсон хотод хуурамч санал асуулга явуулвал хэлэлцээ хийх шаардлагагүй болно гэж онцолж байлаа.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Heterhii ih oilgoltin zurvvtei hvn bn. Mongol uls n geopoliticin huwid orosin pufer gej vzegddeg. Im l uchraas tusgaar uls bolj chadsan yum. Uuruur bolj bgaagu. Herewzee tim bish bol manaih hytadin hariyand oroh huwi zaya hvleej bga. Yumig 2 talaas n awch vzej bh heregtei. Neg talaaraa orosuud bidni hugjild saad bolj bdag ch nuguu talaaraa bidni tusgaar togtnolin batalgaa bolj bdag. Herew oros yalagdaj, olon zadarch hvchgui bolie gej bodie. Tsaashid bidni huwi zaya herheh bol. Vrgejlvvleed bod2
2022-04-27
Хоёр том хөрш чинь хэн хэндээ өгч чадахгүй байгаа учраас л гэж бодож үзсэн үү
2022-04-26
кулит??? мэдэхгүй бол дуу
2022-04-26
сайхан мал аль нутаг уу?
2022-04-26
Зочин:
Орос ялна
2022-04-26
Sh:
Оросууд хоорондын зодоон монголчуудад огт падлийгүй...өөрсдийнхөө байлдаан дундах аймшигтай амьдралынхаа учрыг олцгоо
2022-04-26
Путин ааваа би дайныг хүсэхгүй байна
2022-04-26
Битгий хуц ацны үсээ:
Дөлд ор
2022-04-26
Орос ямар ч эргэлзжэгүй ялна:
Орос ямар ч эргэлзээгүй ялна !
2022-04-25
Монгол хүн:
Орос ялнаа дэлхий өөрчиллөгдөнө янкууд сөнөнө
2022-04-25
сайхан мал аль нутаг уу?
зочин:
путинд үнэнийг хэлэх нь амиа хорлохтой л адил гэж Oросын генералууд нь өөр хоорондоо шивэгнэлддэг гэсэн.. үнэн байх өө.
2022-04-25
zochin:
U aimaar bolsnch teseed uldene,nogoohni tsor gantsaar,shunal idvel shulam bolno gej
2022-04-25
Саяхны бичлэг дээр Кабаева ядам хуруундаа бөгжтай харагдсан байна. Путинтэй албан ёсоор сууж гэцгээв Үүнийг маш олон хүн дайн дуусах сайны тэмдэг гэх болов. Учир нь Гитлер, Ева Браун хоёр гэрлээд удалгүй амиа хорлон, дайн дууссан түүхтэй өмнө нь бий
2022-04-25
21 р зууны фашистууд!
2022-04-25
ГҮЙЦЭЭХ ХЭРЭГТЭЙ:
ГОШИН ШОГИЙН ГОШИН ШОГЧИНГИЙН САХАЛЫГ НЬ ХУСАХ ХЭРЭГТЭЙ.
2022-04-25
Болд:
Путин Украйныг эзлэж аваад хуучин, хүчирхэг ЗХУ-ыг байгуулах төлөвлөгөөтэй. Тэр төлөвлөгөөнд Монгол улс ч байгаа. Энэ нь саяханы Монгол дахь Оросын элчин сайдын авир илэрхийлж байгаа. Дараагийн төлөвлөгөө нь хуучин нөлөөгөө тогтоож байсан Польш Чех байгаа. Үүнийг тэд мэдэж байгаа тул Украйнд бүх чадлаараа туслаж байгаа. Манай зарим эргүү нар Орос ах ах гээд жижиг улсуудыг залгих түрэмгий дайныг нь өмөөрөөд л элдэв юм бичих юм. Ядахдаа Монголынхоо түүхийг уншаач. Орос Хятад гэсэн хоёр том мангасын дунд өдий болтол устчихгүй улс шиг улс болж , оршин тогтнож ирсэн учир утгыг бод. Бидний сайн муу хэлдэг өвгөд дээдэс удирдагчдын минь ур ухаан бүр цаашилбал амиараа сольсон тэмцлийнх нь үр шим юм шүү. Монгол улсаа тусгаар Монгол улс байлгах гэж эртнээс тэмцэж ирсэн Амбагай хаанаас авахуулаад их удирдагч Чойбалсан , Цэдэнбал дарга хүртэл бүгд харийн нутагт амиа алдсанг Монгол хүн бүхэн санаж сэрж явах ёстой.
2022-04-25
Zochin:
Heterhii ih oilgoltin zurvvtei hvn bn. Mongol uls n geopoliticin huwid orosin pufer gej vzegddeg. Im l uchraas tusgaar uls bolj chadsan yum. Uuruur bolj bgaagu. Herewzee tim bish bol manaih hytadin hariyand oroh huwi zaya hvleej bga. Yumig 2 talaas n awch vzej bh heregtei. Neg talaaraa orosuud bidni hugjild saad bolj bdag ch nuguu talaaraa bidni tusgaar togtnolin batalgaa bolj bdag. Herew oros yalagdaj, olon zadarch hvchgui bolie gej bodie. Tsaashid bidni huwi zaya herheh bol. Vrgejlvvleed bod2
Хоёр том хөрш чинь хэн хэндээ өгч чадахгүй байгаа учраас л гэж бодож үзсэн үү
Зочин:
Орос ялна
Битгий хуц ацны үсээ:
Дөлд ор
Nam bus irgen:
"Kulit lichnosti" negent soliorchihjee. Toiron hureelegchiddee batriulahna dee.
2022-04-25
кулит??? мэдэхгүй бол дуу
Hvnii dor orohgui hor sharhtai hvn ner hvndiinhee tuluu yu ch hiihees butsahgui iim uls turch mgl d olon shu
2022-04-25
Z:
Putin=Hitler
2022-04-25
Путин өвгөн үхэн үхтэлээ Украйнтай байлдах гэж байгааг нь барууныхан тэнэг биш мэдэж байгаа.Хариу арга хэмжээнүүдийн төлөвлөгөөнүүд хийгдэж байгаа. Орост өөрсөдөд нь их л муу даа
2022-04-25