ЭЕШ-ын бүртгэл өнөөдөр дуусна
2022-04-25

 

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл Улаанбаатар хотын цагаар 2022.04.25-ны 18:00 цагт хаана.

 

Та Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлж амжаагүй бол https://eyesh.eec.mn/ цахим хуудсаар дамжуулан онлайнаар бүртгүүлээрэй. Хэрэв та бүртгэлийн дугаар, нууц үгээ авсан хэдий ч шалгалт өгөх хичээлээ сонгоогүй байгаа бол бүртгэлийн хугацаанд хичээл сонголтоо хийж, төлбөр төлснөөр таны бүртгэл баталгаажих болохыг анхааруулж байна.

 

Бүртгэл хаагдсан тохиолдолд нэмэлт бүртгэл хийхгүй, хичээл нэмэхгүй. ЭЕШ-тай холбоотой зөвлөгөө мэдээлэл, жишиг даалгавар, теле хичээл, элсэгчийн сонин, хариултын хуудас зэрэг мэдээ мэдээллийг БҮТ-ийн цахим зөвлөх help.eec.mn хуудаснаас аваарай.

 

 

 

Shuud.mn
Сонин хачин