Украинаас 100 км зайд орших Оросын газрын тосны бааз шатжээ
2022-04-25

Оросын Брянск мужийн нутаг дэвсгэр дээр байх газрын тосны бааз дээр гал түймэр гарсан талаар тус мужийн Онцгой байдлын газар мэдээлснийг Интерфакс дамжуулжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Фокинск районы Москвагийн өргөн чөлөөнд байх газрын тосны бааз дээр гарсан галыг унтраахаар гал сөнөөгчид яг одоо ажиллаж байгаа юм байна. Гал түймрийн шалтгаан нь чухам юу байсан талаар мэдээлэл гараагүй аж. Гал гарахаас өмнө хэдэнтээ дэлбэрэх чимээ гарсан гэж нутгийн оршин суугчид олон нийтийн сүлжээнд бичжээ.

 

Өмнө нь, дөрөвдүгээр сарын эхээр, Украинтай хил залгаа Белгород хотод өөр нэг газрын тосны бааз шатаж байв. Тухайн үед Украины цэргийн онгоцууд цохилт өгсний улмаас дэлбэрч, гал гарсан гэж Оросын эрх баригчид мэдэгдэж байлаа. Энэ мэдээллийг Украины тал батлаагүй ч няцаагаагүй юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Dulguun nuuriin batsuh hogiin hulgaich shuu
2022-04-25