Оросын өөр нэг нисэх буудал сул зогсохоос аргагүй болов
2022-04-25

ОХУ-ын Шереметьево олон улсын нисэх буудал зарим ажилтнууддаа амралт өгч, ажлын хуваариа багасгахаас аргагүй болсон талаарх мэдээлэл өмнө нь гарч байсан. Харин энэ удаад Внуково нисэх буудал хагас цагийн хуваарьтай ажиллахаар болсон гэж Известия сонин мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, нисэх буудлын ажилтнуудын 30 хувьд нь цаашид цомхотгож болзошгүй талаарх мэдэгдэл хүргүүлсэн байна. Гэхдээ одоогоор цомхотгол хийх шийдвэр гараагүй, гэвч цаашид тээвэрлэлт эрс нэмэгдэхгүй л бол ажилтнуудын тоог бууруулахаас аргагүй болно гэж Внуково буудлын удирдлагад ойр эх сурвалж Известия сонинд ярьжээ. 

 

Орос, Украины сөргөлдөөнөөс үүдэлтэйгээр барууны орнууд хориг тавьж, улмаар Оросоос нислэг үйлдэхэд хүндрэлтэй болж, агаарын тээврийн үйлчилгээ эрс хумигдсан юм. Тиймээс Внуково нисэх буудал ажилтнуудаа сул зогсоож, шинээр ажилтан авахгүй байхаар шийдсэний дээр зарим ажилтнууддаа хагас өдрөөр ажиллахыг санал болгосон гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Russkii warship IDI NAHUI !!!! HA HA
2022-04-26
Niitiin teevert ajildag dashdorj ovogtoi ganbaatar hogiin hulgaich etsegn ardiin daisan
2022-04-25
Яана даа:
Хөршүүдтэйгээ, олон улстай дайсагнаад байвал ийм болно, аргагүй шүү дээ
2022-04-25