Украины цэргүүд Оросын суурин руу бууджээ

Украины цэргүүд Белгород мужийн Отрадное суурин руу бууджээ. Энэ талаар Оросын Белгородын тэргүүн Владимир Перцев Телеграм сувагтаа бичсэн байна.
Түүний өгүүлснээр, суурингийн нутаг дээр артиллерийн нэг сум унасан бөгөөд үүний улмаас хүн хохироогүй, барилга байшин эвдрээгүй гэнэ. Энэ суурин Орос, Украины хилээс долоон километр зайд оршдог, 700 орчим хүн оршин суудаг аж.
Энд дуулгахад,дөрөвдүгээр сарын эхээр, Украинтай хил залгаа Белгород хотод газрын тосны бааз шатаж байв. Тухайн үед Украины цэргийн онгоцууд цохилт өгсний улмаас дэлбэрч, гал гарсан гэж Оросын эрх баригчид мэдэгдэж байлаа. Энэ мэдээллийг Украины тал батлаагүй ч няцаагаагүй юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ