Британид сүүлийн 30 жилийн хугацаанд анх удаа нүүрсний уурхай нээгдэнэ

Ердөө долоон жилийн өмнө сүүлчийн нүүрсний уурхайгаа хааж байсан Британи улс шинээр нүүрсний уурхай нээх гэж байгаа талаар ВВС мэдээлсэн байна. Энэ нь сүүлийн 30 жилийн хугацаанд нээгдэж буй анхны уурхай аж.
Нүүрсний уурхайг Английн баруун хойд хэсэгт байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд энд коксжих нүүрс олборлох юм байна. Саяхныг хүртэл Британийн нүүрсний хэрэгцээний 40 орчим хувийг ОХУ хангадаг байсан бол одоо Британи шинэ уурхай нээснээр дотоодын хэрэгцээг хангаад зогсохгүй Европын ган цутгамлын үйлдвэрүүдэд нийлүүлэхээр төлөвлөжээ.
Уурхай нээх төслийг 2020 оны 10 дугаар сард засгийн газар дэмжсэн ч экологчид хүчтэй эсэргүүцэж байсны улмаас төслийг хэрэгжүүлж чадахгүй өнөөдрийг хүрчээ.Экологчид шинэ уурхай жилд найман сая тонн нүүрстөрөгчийг ялгаруулж, хүрээлэн буй орчинд хор хохирол учруулна хэмээн эсэргүүцэж байжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ