Хоёр орон Оросын хийг рублиэр худалдан авч байна
2022-04-25

Хоёр орон Оросын хийг рублиэр төлбөр хийн худалдан авч эхэлсэн талаар РИА Новости Гадаад хэргийн яамнаас авсан эх сурвалжтайгаар мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Азербайжан болон Армени улс байгалийн хийг рублиэр худалдан авч байгаа гэнэ. Энэ нь барууныхны тавьсан хориг арга хэмжээнээс үүдэлтэй эрсдэлийг бууруулах боломжтой гэж Оросын Гадаад хэргийн яам үзэж байгаа аж. 

 

Энд дуулгахад, дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн "нөхөрсөг бус орнууд"-д Оросын хийг гагцхүү рублиэр зарах тухай шинэ зарлигт Оросын Ерөнхийлөгч  Владимир Путин гарын үсэг зурсан. Ингэснээр хийн худалдаанд оролцогчид "Газпромбанк"-д рублийн данс нээж, тэндээсээ төлбөр тооцоог гүйцэтгэх ёстой болсон юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин