МАН-ын бүлэг LRT төслийг дахин хэлэлцэх шаардлагатай гэж үзлээ
2022-04-25

МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Зөрчлийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон LRT буюу олон тулгуурт хөнгөн галт тэрэгний төслийн санхүүжилтэд Засгийн газар баталгаа гаргах тухай тогтоолын төслийг хэлэлцсэн байна.

 

 

Бүлгийн хуралдаанд нийслэлийн удирдлага оролцож, LRT төслийн талаар танилцуулан, гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлжээ. Ингэхдээ МАН-ын бүлэг уг төслийг дахин хэлэлцэх шаардлагатай гэж үзсэн байна. Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Төсвийн тодотголыг дагуулан яаравчлан шийдвэрлэх асуудал биш. Тиймээс бүлгээс ажлын хэсэг гарч, Засгийн газартай хамтран ажиллах шаардлагатай гэж үзсэн. Үүний дараа бүлэг ярилцаж, шийдвэр гаргана” гэсэн мэдээллийг өглөө.

 

МАН-ын бүлэг LRT төслийг

 

  1. Хуульзүй

  2. Санхүү

  3. Улс төр

  4. Иргэдийн санаа бодлын хүрээнд 14 хоногийн хугацаанд судалж, тодорхой шийдвэр гаргах юм байна.

 

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “Юуны өмнө төсвийн тодотголоо хэлэлцэн шийдвэрлэх нь цаг үеийн тулгамдсан асуудал болж байна. Үүний дараа, удахгүйгээр энэ төслийн эрхзүйн гаргалгааг гаргана. Өрийн таазнаас айхтар хэтрэхгүй. Хууль зөрчөөгүй учраас Сангийн сайд, Сангийн дэд сайд, ХЗДХ-ийн сайд нар өргөн барьсан. Төсвийн байнгын хорооны дарга байр сууриа илэрхийлсэн. Энэ асуудлыг нэг хүн шийддэггүй. Төсвийн тодотголыг уяад, шантаажлаад байгаа зүйлгүй. Улс төрийн шийдвэр гаргахаас гадна бид мэдээлэл авах, ойлголцох хэрэгтэй байна. Саналын зөрүүтэй нөхцөлд энэ төслийг хэрэгжүүлэх гэж муйхарлаж гүйцэтгэх нь хаа хаанаа эрсдэл дагуулна” гэсэн байр суурийг илэрхийлэв.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хэрэглэгчийн судалгаа авсан юм уу. Хар хүйтэнд метро, автобус унаа хүлээгээд зогсоход хэцүү шүү. Ганц гүүр барих гэж бөөн хэрүүл уруул болж хэдэн жил дараалан сунжирдаг /Одоо болтол зарим гүүр нь дусаагүй л байна/ тийм улсад хот дамнасан гүүр барихад юу болохыг төсөөлөхөд айдас төрж байна шүү. Хүмүүс хар хүйтэн, шороон шуурга зэрэгт автобус хүлээж, автобуснаасаа буугаад бас дахин алхаад гэртээ арай хийж очдог учраас л машиныг сонгоод байгаа юм ш дээ. Шинээр зам гүүр барих өчнөөн талбай байршилууд харагдаад л байх юм. Зах, бөөний төвүүдээ нүүлгэх, шилжүүлэх өчнөөн ажлууд нь яв янзаараа л байна. Энэ том нүсэр бетонон гүүр гэхээсээ илүү одоо харагдаж байгаа боломжуудаа эхлээд цэгцэлээд дараа нь бүр болохоо болисон үед эцсийн шатанд л барих үгүйгээ шийдсэн нь дээр болов уу даа.
2022-04-25
Өрийн тулам боллоо . Болиоч гуйя. Бид алхая. Мөлхөе:
Монгол улс маань үе үеийн ЗГ -уудын золиос болж явсаар өнөөдрийг хүрлээ. Өр шир гэж үстэй толгойноос их боллоо. Одоо зээлэх 3.0 тэрбум доллор . Эг сэЛэнгэ. Эрдэнэбүрэн Шүрэнгийн станцуудад өгөх 9 тэрбум долллор. Өмнө аваад баас болгосон 10 тэрбумын өрүүд. Яг л энэ өрөө нэхээд НЭГ улс ороод ирнээ. Тун ч удахгүй ээ.
2022-04-25
Даанч дээ таминь тэгэх байлгүй дээ
2022-04-25