WSJ: Путин, Кабаева, тэдний хүүхдүүд
2022-04-26

 

Гэр бүлийнхнийхээ талаар төдийлөн ам нээдэггүй Владимир Путиний хувийн амьдралыг хэвлэлийнхэн сонирхсоор ирсэн. Тэр дундаа, хоёрдугаар сарын 24-ний өдөр Украин руу Оросын арми довтолж эхэлснээс хойш Оросын эрх баригчдын эсрэг болон Путиний ойрын хүрээллийхний эсрэг хориг тавьж эхлэх үеэр Путиний үр хүүхдийн талаарх мэдээлэл олны анхааралд илүүтэй өртөх болсон юм. Путиний амраг, хууль ёсны болон "гэр бүлээс гадуурх" хүүхдүүд хоригт багтах эсэх асуудал хөндөгдөж байгаа энэ үед Америкийн  Wall Street Journal сонин Путиний нууц амьдралын талаар бичжээ. 

 

Путин Оросын гимнастикчин Алина Кабаеватай учир ургуулсан гэх мэдээлэл олон жилийн өмнөөс л Орос, Барууны хэвлэлээр гарч байлаа. Улмаар тэд дундаасаа гурван хүүхэдтэй болсон, Кабаевагийн эсрэг АНУ хориг тавихаар зэхэж байсан ч энэ санаагаа орхисон гэж WSJ бичсэн байна. Кабаевагийн эсрэг хориг тавихаар зэхэж байсан ч "Путинийг бухимдуулахгүйн тулд" хоригт багтаагаагүй гэх мэдээлэл олон улсын хэвлэлээр гарсны дараа WSJ Кабаева болон түүний хүүхдүүдийн талаарх нийтлэлээ гаргах болжээ. 

 

Wall Street Journal  сонин Америкийн нэрээ нууцалсан албан тушаалтнуудаас авсан эх сурвалжтайгаар бичихдээ, 39 настай Кабаеваг Оросын Ерөнхийлөгчийн амраг, тэрбээр гурван хүүхэдтэй, Путиний хөрөнгийг хилийн чанадад нуун дарагдуулдаг гэж АНУ-ын эрх баригчид сэжиглэж байгаа гэжээ. 

 

Кабаевагийн эсрэг Америк хориг тавихаар зэхэж байсан ч түүний эсрэг хориг тавих нь Путинд шууд халдсан цохилт болж, улмаар Орос, АНУ-ын хоорондын харилцаа хурцдан, Украинтай хийх энхийн хэлэлцээнд саад болж болзошгүй гэж үзсэний улмаас энэ хувилбарыг хойш тавьсан гэж WSJ бичсэн байна. 

 

АНУ, Европын тусгай албад дахь эх сурвалжуудын өгүүлснээр Кабаева Швейцарт ихээхэн цагийг өнгөрүүлсэн гэнэ. Мөн тэрбээр Женевээс холгүйхэн орших, өндөр ханаар хүрээлэгдсэн харшид амьдарч байсан гэж Америкийн эх сурвалжууд өгүүлсэн аж. 

 

WSJ сонины онцолсноор, Украины эрх баригчид Кабаеваг нутаг руугаа оруулахыг хориглох, өмчийг нь битүүмжлэхийг шаардсан захидлыг Швейцарын засгийн газарт илгээсэн гэнэ. Харин Швейцарын засгийн газар хариуд нь Кабаева тэдний нутагт байгаа гэх баталгаа байхгүй хэмээн мэдэгджээ. 


Кабаева Путин нарын талаарх мэдээлэл Оросын хэвлэлүүдээр нэг бус удаа гарч байв. 2008 онд “Московский корреспондент” сонин тухайн үед албан ёсоор гэр бүлээ цуцлаагүй байсан Путин Кабаевад гэрлэх санал тавьсан хэмээн бичжээ. Энэ мэдээллийн дараа Путин ихэд бухимдан, мэдээлийг няцааж, ердөө хэдхэн хоногийн дотор “Московский корреспондент” сонин хаагдсан гэж WSJ бичжээ. 


Чухамхүү энэ үеэр Кабаева спортоо орхин, Оросын эрх баригч нам болох “Единая Россия” намыг төлөөлөн Думын гишүүн болсон бол 2014 онд парламентыг орхин, “Национальная медиа-группа” холдингийн захирлуудын зөвлөлийн дарга болсон гэнэ. 


WSJ сонины бичсэнээр, 2013 оноос эхлэн Кабаева болон түүний төрөл төрөгсөд Орост зургаан байр, хоёр байшин, хамгийн тансаг бүсэд газар авсан аж. Энэ талаар WSJ тодруулга авахаар Кабаева болон түүний гэр бүлийн гишүүдэд цахим захидал илгээсэн ч хариу аваагүй гэж нийтлэлд онцолжээ. 


Швейцар, Европ, Америкийн албан тушаалтнууд энэ сонинд батлан өгүүлснээр, Кабаева 2015 онд Путиний хүүхдийг төрүүлсэн гэнэ. Тэрбээр Швейцарын эмнэлэгт төрсөн бөгөөд тухайн үед хэвлэлүүдээр Путин найм хоногийн туршид олны өмнө гараагүй, энэ хугацаанд Кабаеватай байсан байж болзошгүй хэмээн мэдээлж байлаа. Харин энэ мэдээллийг Кремль няцааж байв. 


Үүний дараа, 2019 онд Кабаева Москвад хоёр ихэр хүүхэд төрүүлсэн гэнэ. Энэ талаарх мэдээлэл “Московский комсомолец” сайт дээр гарсан ч тун удалгүй мэдээллийг устгасан байна. 


Путиний хүүхдүүд 


Путин 2013 онд эхнэр Людмила Путинагаас гэрлэлтээ цуцлуулж байгаагаа зарлаж байсан. Тэд хамт амьдрах хугацаандаа хоёр охинтой болжээ. Оросын Ерөнхийлөгч хувийн амьдралаа ярих дургүй, охидтойгоо хамт авахуулсан түүний зураг хамгийн сүүлд 2002 онд л хэвлэлд нийтлэгдэж байжээ. 


Хэвлэлийнхний мэдээлж байгаагаар Путиний охидыг Катерина Владимировна  Тихонова, Мария Владимировна Воронцова гэх бөгөөд дөрөвдүгээр сарын зургааны өдөр тэдний эсрэг АНУ хориг тавьсан юм. 

 

Г.Бямбасүрэн
 

 

Shuud.mn
Сонин хачин
Дайны хэнээтэй дээр нь гэр бүлийн талаар тогтворгүй ийм коммунист байж таарахгүй ээ намаас нь хөөх хэрэгтэй
2022-04-29
Bolohgui ni yu bgaa um. Manaihan shig amaa ch oligtoihon ugaaj chadahgui bj bas uuriiguu avch yvj ch chadahgui umnuud chadaj bhad Putin yaj ch bsn yadag um . Huuhen bolgon hucherheg erd durtsu
2022-04-27
Отгооо:
Путинтэй явалдаад Думын гишүүн...хаха Орос жинхэнэ дампуу наасн
2022-04-26
Тийм шүү! Энэ сдек худлаа хуулахаас өөр юмгүй төгцөг!
2022-04-26
Зочин:
Айлын ерөнхийлөгч ч яахав. Бид чинь өмнөх тэргүүн хатагтайнхаа царайг харж чадахгүй байсаар өнгөрсөн биш бил үү ккк
2022-04-26
Тийм шүү! Энэ сдек худлаа хуулахаас өөр юмгүй төгцөг!
Ogoomor zahiin dalii dashaa hogiin hulgaich
2022-04-26
Зочин:
БУРХАН УКРИАНЫ нялх балчир хүүхдийн амийг Путинаас нэхэнээ
2022-04-26
Болд:
Тийм л байгаасай
2022-04-26
Зочин:
Саяхны бичлэгэнд Кабаевагийн ядам хуруунд бөгж харагдсан байна. Олон нийт Путинтэй албан ёсоор гэрлэсэн болов уу гэж үзэж. Энэ нь дайн дуусах сайн тэмдэг гэх. Учир нь 1945 онд Гитлер Ева Браунтай гэрлээд тун удалгүй амиа хорлоод дэлхийн дайн дууссан түүхтэй. Түүх давтагддаг гэдэг.
2022-04-26
Болд:
Тийм л байгаасай