Илон Маск Твиттерийг худалдан авчээ

Илон Маск Твиттерийг 44 тэрбум доллараар худалдан авах санал гаргаж, энэ саналыг компанийн захирлуудын зөвлөл хүлээн авсан гэж ВВС агентлаг мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, хоёр долоо хоногийн өмнө Твиттерийг худалдан авах санал тавьж байсан Илон Маск энэ компанид нөөц боломж их бий, тэрбээр энэ боломжийг ашиглана хэмээн мэдэгдсэн байна.
Илон Маск дөрөвдүгээр сард Твиттерийн 9,2 хувийн хувьцааг 2,89 тэрбумаар худалдан авснаар энэ компанийн томоохон хувьцаа эзэмшигч болсон юм. Улмаар өнгөрсөн долоо хоногт тэрбээр Твиттер компанийн хувьцаа эзэмшигчидтэй тохиролцсоноор компани Илон Масктай хэлэлцээ хийж эхэлжээ. Энэ мэдээлэл гарсны дараа Твиттерийн хувьцаа зургаан хувиар нэмэгдсэн байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ