Дэлхийн оюуны өмчийн өдрийг ‘’Ирээдүйнхээ төлөө бүтээцгээе’’ уриатай тэмдэглэж байна

Дэлхий нийтээр жил бүр 4 дүгээр сарын 26-ны өдрийг ‘’Дэлхийн оюуны өмчийн өдөр’’ болгон тэмдэглэдэг. Анх 2000 онд Дэлхийн оюуны өмчийн байгууллагын Ерөнхий ассамблейн хуралдаанаар энэ өдрийг дэлхийн оюуны өмчийн өдөр хэмээн зарлажээ. Манай улс 2003 оноос эхлэн энэ өдөрт нэгджээ. Дэлхийн оюуны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх гол зорилго нь шинэ бүтээлийн патент, зохиогчийн эрх, барааны тэмдэг болон бүтээгдэхүүний загварууд бидний амьдралд хэрхэн нөлөөлдгийг, дэлхийн өнцөг булан бүрт байгаа зохион бүтээгчдийг дэмжихэд оршдог байна.
Дэлхийн оюуны өмчийн газраас 2022 оны энэ өдрийг ‘’Ирээдүйнхээ төлөө бүтээцгээе’’ уриатай тэмдэглэж байна.
Б.Намуунзаяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ