Лавров: Хэлэлцээ хийхэд барууныхан саад болж байна
2022-04-26

Орос, Украины хооронд дайн дэгдээд 61 өдөр өнгөрлөө. Сөргөлдөөн эхэлсний дараахан хоёр тал хэлэлцээний эхний шатыг эхлүүлж, хэдэнтээ биечлэн уулзан, цахимаар хэлэлцээгээ үргэлжлүүлж байсан ч сүүлийн үед энхийн тохиролцоо мухардалд ороод байна. Үүнд хоёр тал харилцан нэгнээ буруутгаж байгаа бол Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Барууны орнууд хэлэлцээ хийхэд саад болж байна гэж мэдэгджээ. 

 

"АНУ ч тэр, Их Британи ч тэр хэлэлцээг түргэсгэхгүй байх, байр сууриа улам хатуу болгохыг Зеленскийд зөвлөж байгаа" хэмээн Лавров Оросын Первый канал сувагт өгсөн ярилцлагынхаа үеэр өгүүлсэн байна.

 

Лавровын өгүүлснээр, Украин гуравдугаар сарын сүүлээр Стамбулд хийсэн хэлэлцээний үеэр илэрхийлсэн байр сууриасаа ухарсан гэнэ. Стамбулд болсон хэлэлцээгээр талууд нааштай алхам хийж байсан юм. Украин улс гэрээний үндэс байж болохуйц саналын жагсаалтыг өгсөн ч хэлэлцээний дараа Украины байр суурь өөрчлөгдсөн гэж Лавров өгүүлсэн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
ene harah tsaraini zavaan yum,uhhiin hoorond ard tumneer togloj yadag bna,zz
2022-04-26
эргүү иалд:
Орос, Хятанд манай мөнхийн хөрш биш шүү. Том улсууд задарч л таараа. 50 жил үү, 100 жил үү л гэхээс.
2022-04-26
лаврын навчч шаагаад л:
Баахан бөмбөгдөж айлгаж байгаад яаг энхийн гэрээ хийдгийн даваан дээр барууныхан зэвсгэрээр туслаад болохгүй байна ингэнэ үү, ха ха
2022-04-26
зочин:
Монголчуудын буян, заяа төөргөөр алсын дээрэмчин Америкийн хогийн цаас-доллар амиа тавьж, монголчуудын минь мөнхийн хөрш агуу их Орос, Хятад гүрний рубль, юань алтаар үнэглэгдэх сайн цаг ирж байна.
2022-04-26
эргүү иалд:
Орос, Хятанд манай мөнхийн хөрш биш шүү. Том улсууд задарч л таараа. 50 жил үү, 100 жил үү л гэхээс.
зочин:
“Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй” гэж ухаант өвөг дээдэс минь учирлан хэлсээр ирсэн. Мөн 5 махбодийг 12 жилээр үржүүлэхээр нэгэн жаран болдог. Нэгэн жаран өнгөрөөд хорвоогийн бүх юм орвонгоороо, үндэсээрээ өөрчлөгддөг гэдгийг ч ухаант өвөг дээдэс минь учирлан хэлсээр ирсэн. Нобелийн шагналт алдарт эрдэмтэд хүртэл дэлхийн шинжлэх ухаан, техник, нийгмийн хувьсгал дундажаар 60 жил тутамд гардаг юм байна гэдгийг ч баталсан. Өөрөөр хэлвэл хорвоо ертөнцийн бүх юм нэгэн жаран өнгөрөөд хувьсан өөрчлөгддөг байгалийн хууль байдаг аж. Байгалийн хуулийг хэн нэгэн зохиодоггүй бөгөөд зөвхөн алдарт эрдэмтэн мэргэд нээдэг, мөнхөд оршдог ажгуу. Энэ бүхнээс дүгнэж үзэхэд 1960-аад оноос дэлхийн бараг бүх хүний ухаан санаа, оюун бодлыг асар хүчтэй хордуулсан гайт Америк Ардчиллын эцэс төгсгөл байгалийн хуулийн дагуу 2020-иод онд ирж, амиа тавьж байна. Дэлхий ертөнц гайт Америк Ардчилалаас салж, монголын минь мөнхийн хөрш агуу их Орос, Хятад гүрэн дэлхийг аврах сайн цаг ирж байна. Хурай, хурай, хурай!!!
2022-04-26
Иргэн:
Тэр хэлэлцээрд оросууд Марьюпол хотыг хүйс тэмтрэнэ гэд тохирсон юмуу? Украйны цөмийн бөмбөгийг авахдаа хармуд нь улс орныг чинь түйвээнэ гэж гэрээ хйисэн юм уу. Оросууд гэрээ хэлэлцэл, олон улсыэ дүрэм журамыг юу гэж үздэг вэ
2022-04-26
Улс орныг нь үнсэн товрог болгож хүн ардыг нь алж айлгаж дүрвүүлж байж хэлэлцээ хийх нэрээр өөрсдийнхөө сонирхолыг тулган хүлээлгэнэ гэж бодож байсан нь талаар болсон биз дээ
2022-04-26