БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар 2200 иргэн хэлний шалгалтад бүртгүүллээ

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах монгол иргэдийн Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлийн систем өчигдөр орой 18.00 цагт хаагдлаа. Системд нийтдээ 2200 хүн бүртгүүлсэн байна. Тэднээс шалгалтад тэнцсэн 355 хүний нэрийг Солонгосын хөдөлмөрийн биржид байршуулах аж.
Шалгалтыг 2022 оны 05 дугаар сарын 23-наас 06 дугаар сарын 14 авах аж.
Шалгалтын бүтэц
Төрөл |
Даалгавар |
Нийт оноо |
Хугацаа |
Аж үйлдвэр |
|||
Унших |
20 |
100оноо |
25 мин |
Сонсох |
20 |
25 мин |
|
Нийт |
40 |
100оноо |
50 мин |
-
Шалгалтад бүртгүүлсэн иргэн шалгалт өгөх өдөр гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэх /ТҮЦ машинаас авсан цахим үнэмлэхний лавлагаа/-ийн хуулбараар цахим бүртгэлд бүртгэгдсэнтэй адил бичиг баримтыг авч ирнэ.
-
Бичиг баримтаа авч ирээгүй бол шалгалтад оруулахгүй.
Ур чадварын шалгалт:
1. Бие бялдар /биеийн өндөр ба жин
2. Өнгө ялгах чадварыг шалгана
3. Шалгалтын шалгуур
- 1 дэх шалгалтад өндөр оноо авсан дарааллаар тэнцсэн иргэдийг сонгоно. (Өнгөний харалган тохиолдолд хасна)
Эцсийн хариуг 2022 оны 06 дугаар сарын 24нд дараах хаягуудаар зарлана.
- http://hudulmur-halamj.gov.mn
- http://www.monkor.net.
- http://www.eps.go.kr
- http://epstopik.hrdkorea.or.kr
Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоо СХТТШ-ын оноо харах цахим хуудас: www.eps.go.kr
Шалгалтын хүчинтэй хугацаа: Шалгалтад тэнцсэн иргэдийг зарласан өдрөөс хойш 2 жил /2022.6.24~2024.6.23/
СЭТГЭГДЭЛ БИЧИХ