Ким Жон Ун: Цөмийн хүчин чадлаа хөгжүүлэх ажлыг түргэсгэх арга хэмжээ авна
2022-04-26

Солонгосын Ардын арми үүсгэн байгуулагдсаны 90 жилийн ойд зориулсан цэргийн парад даваа гарагт Хойд Солонгост болсон талаар Солонгосын цахим мэдээллийн төв агентлаг мэдээлжээ. 

 

Парадын үеэр Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун мэдэгдэл хийсэн байна. Тэрбээр мэдэгдэлдээ, БНАСАУ цөмийн зэвсгийн хүчин чадлаа өргөжүүлэх, хөгжүүлэх арга хэмжээг цаашид ч авч хэрэгжүүлнэ хэмээн онцолжээ.  

 

Хойд Солонгост болсон парад даваа гарагийн 22.00 цагт Ким Ир Сений нэрэмжит талбай дээр эхэлсэн байна. Энэ парад нь БНАСАУ-ыг Ким Жон Ун удирдаж эхэлснээс хойших Солонгосын ардын армийн ойд зориулсан анхны парад болж байгаа аж. Ёнхап агентлагийн мэдээлснээр, парадад олон мянган цэрэг оролцож, шинэ техникийг үзүүлсэн нь хиймэл дагуулын зурагнаас харагдаж байгаа гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин