Замын хашлагад жил бүр 50-60 сая төгрөг зарцуулж байгааг эсэргүүцлээ

img

Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч С.Баярмагнай улсын төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулж буйг эсэргүүцэн хэвлэлийн хурал хийлээ. Тэрбээр замын солих шаардлагагагүй хашлагыг жил бүр сольж, төсвийн хөрөнгөөр хөшөө дурсгал барьж буйг эсэргүүцэж байна.

 

 

ИТХ-ын төлөөлөгч С.Баярмагнай “Жил бүр 50-60 сая төгрөгийг замын хашлага солих ажил зарцуулдаг. Замын нэг хашлага 7 000-40 000 төгрөгийн үнэтэй байсан, одоо нэмэгдсэн байх. Тэгэхээр зарцуулах төсвийн хөрөнгө ч өсөх нь гарцаагүй” гэж ярилаа.  

 

Мөн тэрбээр Чингэлтэй дүүргийн хүүхдийн тоглоомын талбайн газрыг булааж, барилга барих асуудал даамжирж байгааг хэлж байна. Төлөөлөгч С.Баярмагнай хүүхдүүдийн эрх ашгийг зөрчиж буй энэ асуудлаар АТГ болон хотын даргад хандаад буй аж.

 

Б.Намуунзаяа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ