Орос Украин руу халдсанаас хойш 28 орноос Оросын 400 дипломат хөөгджээ
2022-04-26

Ерөнхийлөгч Владимир Путин хоёрдугаар сарын 24-ний өдөр "тусгай цэргийн ажиллагаа" эхлүүлэх тушаал өгч, Оросын арми Украин руу довтолсноос хойш дэлхийн улс орнууд ОХУ-ын эсрэг төрөл бүрийн хориг арга хэмжээ авч хэрэгжүүлэхийн дээр дипломатуудыг нь ч нутгаасаа хөөсөөр байгаа юм. 

 

Хоёрдугаар сарын 24-ний өдрөөс хойш 28 орноос Оросын 400 орчим дипломат хөөгджээ. Энэ талаар ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Евгений Иванов Холбооны зөвлөлийн ОХУ-ын тусгаар тогтнолыг хамгаалах, тус улсын дотоод асуудалд хөндлөнгөөс оролцохыг таслан зогсоох түр комиссын хурал дээр үг хэлэхдээ онцолсон байна. 

 

Түүний өгүүлснээр, Польш, Герман, Словени, Словак, Хорват, Франц, Итали, Испани гэсэн орнуудаас хамгийн олон дипломат хөөгджээ. Олон оронд элчин сайдын яамны бүтцийг хамгийн бага хэмжээнд хүртэл бууруулсан нь Барууныхан төрөл бүрийн салбарт ОХУ-ыг тусгаарлахаар шийдсэнийг илтгэнэ хэмээн Евгений Иванов мэдэгдсэн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Uvsiin hyrgas sumiin haryat Gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
2022-09-06
Slava Zolotoi Ordi!!
2022-05-03