Бурхан багшийн Их дүйчэн өдөр сүрт жагсаал зохион байгуулна
2022-04-26

 

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд болон Монгол орны нийт бурхан шашны сүм хийд, ТББ-ууд “Энэрэл хайр түгээе” уриан дор нэгдэн уламжлалын дагуу Бурхан багшийн Их Дүйчэн өдрийн баярыг аргын тооллын 2022 оны 06 дугаар сарын 14-ний мягмар гараг, билгийн тооллын зуны эхэн илүү сарын шинийн арван тавны билэгт сайн өдөр зохион байгуулахаар боллоо.

 

Тодруулбал, НҮБ-ын ерөнхий ассемблейгаас 1999 оноос тус өдрийг Олон улсын тэмдэглэлт өдөр болгон тунхагласан бөгөөд бурханы шашинтай улс орнуудад бүх нийтийн баяр хэмээн тэмдэглэдэг уламжлалтай. Улмаар Монгол Улсын  УИХ-ын 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн чуулганаар Бурхан багшийн их дүйчэн өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон хуульчилсан юм.

 

Бурхан багшийн их дүйчэн өдрийн баярыг тэмдэглэхтэй холбогдуулан Гандантэгчэнлин хийдэд шашин соёлын арга хэмжээ, нийслэлийн төв гудамжаар үргэлжлэх “Энэрэл хайр түгээе” уриатай сүрт жагсаал, шинийн наймнаас арван тавны өдрийг дуустал бурхан шүтээнд тахил өргөх үйл ажиллагаа, бурханы шашны ойлголтыг түмэн олонд сурталчлан таниулах зорилготой нийгмийн сүлжээнд уралдаан зарлах, “Бурхан багшийн үйлс зохионгуй” эрдэм шинжилгээний хурал болон бусад хүмүүнлэгийн олон үйл ажиллагааг төлөвлөж байгаа аж.

 

Баярын үйл ажиллагаа уламжлал ёсоор сүрт жагсаал, бясалгалын флашмоб, ёслолын арга хэмжээнээс бүрдэнэ. Энэ жилийн хувьд, сүрт жагсаал Сүхбаатарын талбайгаас Гандантэгчэнлин хийд рүү ёслолын үйл ажиллагаа Гандантэгчэнлин хийдийн Жанрайсиг бурхны өмнөх талбайд тус тус зохион байгуулагдахаараа онцлогтой байна.

 

Г.Мичид

Shuud.mn
Сонин хачин
Мөнх:
Юун сүрт жагсаал вэ …наад бурхан номондоо таарсан арай өөрөөр нэрлэж болохгүй бна уу.
2022-04-27
зочин:
Олон улсын улаан загалмайн нийгэмлэгийг үндэслэгч Анри Дюнан “Жинхэнэ дайсан бол манай хөрш улс биш, харин өлсгөлөн гуйланчлал, үгээгүү ядуурал, эрдэмгүй харанхуй, мухар сүсэг, өрөөсгөл үзэл мөн” хэмээн хэлсэн байдаг. / БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жинь Пин /
2022-04-26
зочин:
Хүний боловсролын түвшин хир зэрэг өндөр байх тусам түүний шашинд итгэх, бурханд итгэх нь бага байдаг. /Нобелийн шагналт эрдэмтэн В.Л.Гинзберг/
2022-04-26
зочин:
Шашин бол ард түмнийг мунхруулагч хар тамхи юм. /К.Маркс/
2022-04-26
зочин:
Шашин бол жинхэнэ маш том заль мэх юм. /Питер Дж Меролла/
2022-04-26
зочин:
Хэрэв бидний үед хэн нэгэн нь шашиныг сурталчилж байвал энэ нь шашны ойлголтоор биднийг сэхээрүүлэх гэж байгаа хэрэг биш бөгөөд харин жирийн ард түмнийг номхон хүлцэнгүй байлгах гэсэн далд санааны үндэслэлтэй юм. Номхон хүлцэнгүй хүмүүсийг удирдаж байх нь сэтгэл дундуур, тайван биш хүмүүсийг удирдахаас амар шүү дээ. Тэднийг амархан хууран мэхэлж, мөлжиж, ашиглаж болно шүү дээ. Шашин нь хүмүүсийг тэднийг дарлан зовоож байгаа шударга бус үйлдлүүдийн бухимдлаас тайвшруулж, тэднийг амттай мөрөөдлөөр бүүвэйлэн байхад зориулан тэдэнд өгсөн хар тамхитай адил юм. /Нобелийн шагналт эрдэмтэн Поль Дирак/
2022-04-26
зочин:
Мухар сүсэг нь айдсын нэг хэлбэр юм. Энэ нь мөн харанхуй бүдүүлэг байдлын тэмдэг. Өргөн мэдлэгтэй хүмүүс амжилтанд хүрдэг ба тэд юунаас ч айдаггүй. /Наполеон Хилл/
2022-04-26
зочин:
Шашин хүн төрөлхтөнийг мянга мянган жил мунхаруулсаар, мөлжсөөр ирсэн бөгөөд сүүлийн 200-хан жилд шинжлэх ухаан, техникийн дөрвөн их хуьсгал гарч хүн төрөлхтөн хөгжил дэвшлийн өнөөгийн өндөрлөгт хүргэсэн нь маргашгүй үнэн билээ. Шашины зүтгэлтнүүд ухаантай л байсан юм бол 200 жилээс өмнөх мянга мянган жил хүн төрөлхтөнийг хөгжүүлчих нь яасан юм вэ? Шашины зүтгэлтнүүд өөрсдийнх нь мунхаруулга, мөлжлөг нь илэрчихэх вий гэсэндээ 200-хан жилийн өмнө шинжлэх ухаан, техникийн зүтгэлтнүүдийг шатаан алж, шинжлэх ухаан, техникийн сурах бичгүүдийг шатааж байсан жинхэнэ хүн төрөлхтөний эсрэг нүгэл үйлдсэн бузар нүгэлтнүүд шүү дээ. Шашины зүтгэлтнүүд бол бол нэгэн төрлийн дүрээ хувилгасан жинхэнэ фашистууд шүү дээ. Хөгжье, дэвшье гэвэл шинжлэх ухааныг судлаж, шинжлэх ухаанаар амьсгалж, шашин, сүм хийд, лам нарыг хориглож, устгах хэрэгтэй.
2022-04-26