Дэлхийн 40 орны Батлан хамгаалахын сайд нар Украинд цэргийн тусламж үзүүлэх талаар хэлэлцэнэ

Дэлхийн 40 орны Батлан хамгаалахын сайд нарын уулзалт Германы Рамштайн агаарын бааз дээр болох гэж байна. Энэ уулзалтын гол сэдэв нь Украинд цэргийн тусламж үзүүлэхтэй холбоотой гэж ВВС мэдээлжээ.
АНУ-ын Зэвсэгт хүчний штабуудын дарга нарын нэгдсэн хорооны дарга, генерал Марк Миллигийн мэдэгдсэнээр талууд уулзан, Киевт үзүүлэх тусламжаа уялдаа холбоотой байлгах зорилготой гэнэ. Ирэх өдрүүд нэн чухал, байлдааны талбарт амжилт олохын тулд Украинд байнгын дэмжлэг хэрэгтэй гэж тэрбээр мэдэгджээ.
Энд дуулгахад, ОХУ Украин руу халдсанаас хойш АНУ Украинд 3,7 тэрбум долларын зэвсгийн тусламж үзүүлсэн бөгөөд энэ тусламжид танк эсэргүүцэгч "Жавелин" пуужин, Switchblade дронууд багтаж байгаа юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ