БНХАУ нүүрс олборлолтоо нэмэгдүүлнэ

Дэлхий дахин хорт хаягдлыг бууруулахаар хичээж, дулааны цахилгаан станцуудаас татгалзаж байгаа ч Хятад улс нүүрс олборлолтоо нэмэгдүүлсэн хэвээр байх аж.
Энэ улс 2022 онд нүүрс олборлолтоо 300 сая тонноор нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад долоон хувиар өссөн үзүүлэлт гэж AP News мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Хятадын эдийн засаг суларч, эрчим хүчний түүхий эд хомстолд орсон тул ийнхүү нүүрс олборлолтоо нэмэгдүүлэхээр болсон гэнэ. Хятадын эрчим хүчний ихэнх хэсгийг дулааны цахилгаан станц үйлдвэрлэдэг бөгөөд дэлхий дахины нийт хорт хаягдлын 26 хувь нь БНХАУ-д ногддог аж.
БНХАУ 2060 он гэхэд нүүрстөрөгчийн хаягдлыг эрс бууруулах зорилго тавьсан ч нүүрс олборлолтоо нэмэгдүүлснээр энэ зорилгодоо хүрэхэд саад болно гэж эх сурвалж онцолжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ