Гуанжоуд жолоочгүй такси үйлчилгээнд явна
2022-04-26

Хятадын Pony.ai компани нисдэг такси үйлчилгээнд нэвтрүүлэх тусгай зөвшөөрөл авчээ. Ингэснээр энэ компани тусгай зөвшөөрөл авсан, жолоочгүй удирдлагын систем боловсруулагч анхны компани болж байгаа аж. Энэ талаар Жэнминь жибао сонин мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, ирэх сараас эхлэн Гуанжоу хотод жолоочгүй такси явуулж эхлэх бөгөөд эхний ээлжинд 100 такси үйлчилгээнд гарах юм байна. Жолоочгүй таксины үнэ энгийн такситай ижил үнэтэй байх аж. 

 

Pony.ai компани тусгай зөвшөөрөл авсан нь Хятадын такси үйлчилгээний нэгдсэн удирдлагын системд албан ёсоор бүртгэгдэж байгаа гэсэн үг юм байна. Цаашлаад энэ компани Хятад даяар жолоочгүй такси нэвтрүүлэхээр төлөвлөжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин