Путин НҮБ-ын нарийн бичгийн даргатай Украины асуудлаар хэлэлцэнэ

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриштэй Кремльд хэлэлцээ хийнэ гэж Интерфакс мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш Украины нөхцөл байдлыг хэлэлцэхээр Москвад очсон байна. Тэрбээр эхлээд Гадаад хэргийн сайд Сергей Лавровтай уулзаж, үүний дараа Путинтэй хэлэлцэх аж.
Гутерриш Москвад очихынхоо өмнө мэдэгдэл хийхдээ сөргөлдөөн өрнөж буй нутаг дэвсгэр дэх энгийн иргэдийг аюулгүйгээр нүүлгэн шилжүүлэхэд туслахын тулд Оросын эрх баригчидтай хэлэлцэнэ хэмээн онцолж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ