Орос, Украины ард түмний найрамдлын хөшөөг буулгажээ
2022-04-27

Украины нийслэл Киев хотын төвд байсан Орос, Украины найрамдлын хөшөөг буулгажээ. Энэ талаар Украины ардын депутат Кира Рудык Телеграм сувагтаа бичжээ. Энэ хөшөөг 1981 онд босгосон бөгөөд Орос, Украины ард түмэн нэгдсэний бэлгэдэл болгон бүтээсэн байна. Харин одоо Зөвлөлтийн өнгөрсөн үеийн хөшөө дурсгалаас салах цаг нь болсон гэж украинчууд үзжээ.

 

"Зөвлөлт болон Оросын хөшөө дурсгалуудаас салах цаг нь болсон. Найрамдлын, нэгдлийн гэх энэ бүгд хөшөөнүүд коммунизмын музейд л байвал таарна. Түүхийн хог дээр хаягдах цаг нь болсон" хэмээн Украины ардын депутат Кира Рудык бичжээ.

 

Киевийн Ард түмнүүдийн найрамдлын арк дор байрлаж байсан энэ хөшөө Ард түмнүүдийн найрамдлын одон бүхий туузыг барьсан Орос, Украины хоёр ажилчныг дүрсэлсэн байсан юм. Ийнхүү энэ хөшөөг буулгасан бол аркийн нэрийг ч өөрчлөн, Украины далбаан өнгөөр будахаар болсон гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Мөнхжаргал:
Дайсагнаад ороод ирсэн юм чинь устгахаас яахав
2022-04-27
Слава Укриана
2022-04-27
Будгариг:
Украин ялагдана аа псда минь
2022-04-27
Мөнхжаргал:
Дайсагнаад ороод ирсэн юм чинь устгахаас яахав
45:
Мөрөөдөв өө
2022-04-27
Зөв:
Орос, Украин үндэстэнгүүд олон арван жил бие биенээ үзэн ядна. Дайран орж ирсэн дайсантай эцсээ хүртэл үзэлцэнэ. Украин ялнаа. Ард нь Европ тэр чигээрээ байна
2022-04-27
Слава Укриана
Будгариг:
Украин ялагдана аа псда минь