ОХУ өнөөдрөөс Польш, Болгар руу хий нийлүүлэхгүй
2022-04-27

Оросын "Газпром" компани дөрөвдүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн хий нийлүүлэхээ зогсоох болсон талаар мэдэгдсэн гэж Польшийн PGNiG, Болгарын Bulgargaz компани мэдэгдсэнийг DW агентлаг дамжуулжээ. 

 

Польшийн төрийн өмчит газрын тосны PGNiG компанийн мэдээлснээр, "Ямал-Европа" хийн хоолойгоор дамжуулах хийг дөрөвдүгээр сарын 27-ны 08.00 цагаас эхлэн зогсоохоор болсон гэж "Газпром" мэдэгдсэн байна. Үүнтэй холбоотойгоор Польшийн компани нэмэлт арга хэмжээ авахаар болсны дээр хий нийлүүлэхээ зогсоож байгаа нь Оросын талаас гэрээгээ зөрчиж байгаа хэрэг хэмээн онцолжээ. Улмаар гэрээ зөрчсөнтэй холбоотойгоор хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй хэмээн мэдэгдсэн байна. 

 

Өмнө нь Газпром компани Польш, Болгарыг рублиэр тооцоо хийхийг шаардаж, харин эдгээр улс орнууд энэ шаардлагад татгалзсан юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин