Израиль Сири рүү агаараас довтолжээ
2022-04-27

Сирийн нийслэл Дамаск хот руу чиглэсэн Израилийн агаарын довтолгоог Сирийн агаараас эсэргүүцэн хамгаалах хүчин устгаж байгаа гэж SANA агентлаг мэдээлжээ. 

 

"Дамаскийн дээрээс Израилийн тал халдаж байгааг манай агаараас эсэргүүцэн хамгаалах хүчин сөрөн зогсож байна" хэмээн Сирийн улсын агентлаг болох SANA мэдээлсэн байна.

 

РИА Новости агентлагийн мэдээлснээр, Сирийн нийслэлд цуврал дэлбэрэлт болсон бөгөөд дэлбэрэлтийн улмаас учирсан хохирол, хүн гэмтэж бэртсэн эсэх талаар мэдээлэл одоогоор гараагүй аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин