Хятадад шувууны ханиад хүнд халдварласан тохиолдол бүртгэгджээ
2022-04-27

Хятадын Хэнань мужид хүн H3N8 шувууны ханиад туссан анхны тохиолдол илэрсэн талаар БНХАУ-ын Эрүүл мэндийн улсын хороо мэдээлснийг Синхуа агентлаг дамжуулсан байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, шувууны ханиад туссан хүн нь дөрвөн настай хүү аж. Түүнийг халдвартай тахиа, нугаснаас халдвар авсан гэж үзэж байгаа бөгөөд дөрөвдүгээр сарын эхээр хүүд шинж тэмдэг илэрч, тав хоногийн дотор биеийн байдал муудсан тул эмнэлэгт хэвтүүлжээ. Ингээд дөрөвдүгээр сарын 24-ний өдөр шинжилгээний хариугаар хүүхэд H3N8 шувууны ханиадны халдвар авсан нь тогтоогдсон байна. 

 

Хятадын эрдэмтдийн онцолсноор, өмнө нь шувууны ханиадны вирус нохой, морь, шувуу, буга зэрэг амьтдаас илэрч байсан, харин энэ удаад дөрвөн настай хүү халдвар авсан нь хүнд шувууны ханиад халдварласан анхны тохиолдол гэнэ. Мөн энэ нь ховор тохиолдол, хүмүүсийн дунд вирус өргөн тархах магадлал бага хэмээн онцолжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
William Hill:
I lost my password as well as my recovery phrase so I was afraid my 4BTC and 9Eth that I have in my wallet is gone into the teen air, michealmurphy at repairman dot com was able to unlock it for me within 24hours. He didn't stop there. He also recovered my lost funds of about $129k USDT I invested in a fake binary option website. This is a huge relief for me! I've recommended Michael to all my friends that have a need for a reliable hacker.
2022-12-01