ОХУ, Хятадыг холбох Амурын гүүрэн дээрх төмөр замын барилгын ажил дуусжээ
2022-04-27

Орос, Хятадын хоорондын Амар мөрөн дээгүүрх гүүрэн дээр барьж буй төмөр замын барилгын ажил дууссан талаар РИА Новости мэдээлжээ. Энэ төмөр замын Хятадын талаас барих хэсэг 2018 онд дууссан юм. 

 

"Энэ дэд бүтцийн байгууламж нь Орос, Хятадын эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжүүлэх, тэр дундаа нөхөрсөг бус орнуудын зүгээс сорилт тулгарч байгаа нөхцөлд хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэхэд ихээхэн түлхэц болно" гэж Алс Дорнодын холбооны тойрог дахь Ерөнхийлөгчийн бүрэн эрхэт төлөөлөгч  Юрий Трутнев мэдэгджээ. 

 

Одоо БНХАУ төмөр замаа нээмэгц Оросын тал гүүрнийхээ хэсгийг нээх юм байна. Энэ гүүр 2,2 км урттай, гүүрэн дээр Орос болон Хятадын стандартыг хослуулсан холимог цариг бүхий төмөр зам байгуулжээ.

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Yamar ard tumen baina tiin Erunkhiilugchtei l baina sh dee. Jenkog songoson shuu dee.
2022-04-27
иргэн:
Нүүрс тээврийн хувьд Жээнкогийн хэлдэг монгол ялна шал худлаа, харин Орос ялсан. Оросууд нарийн төмөр замаа Хятадын замтай холбож нүүрсийг өдөр шөнөгүй экспортолж байгаа, Хятадууд монгол нүүрсийг за яахав дээ, авдаг ч юм уу больдог ч юм уу гэх байх удахгүй.
2022-04-27
Х.Баттулга төмөр замыг гацаагаагүй бол
2022-04-27
Нүүрс тээврийн хувьд Орос ялчихсан
2022-04-27