Британийн тагнуул: Украин агаарт хяналт тогтоосон хэвээр байна

Хоёрдугаар сарын 24-ний өдөр Украин, Оросын хооронд сөргөлдөөн эхэлснээс хойш Британийн цэргийн тагнуул нөхцөл байдлын талаар өдөр бүр илтгэл нийтэлдэг болсон. Өнөөдрийн илтгэлд агаарын орон зай дахь нөхцөл байдлын талаар голчлон өгүүлжээ.
Энэ тайланд өгүүлснээр, Украин улс агаарын орон зайн ихэнх хэсэгт хяналтаа хадгалсан хэвээр байгаа гэнэ. Оросын арми Украины гаарын цэргийн хүчнийг устгаж, агаараас эсэргүүцэн хамгаалах хүчнийг дарж чадаагүй гэж Британийн цэргийн тагнуул онцолжээ.
Тагнуулынхны мэдээлснээр, агаар дахь Оросын үйл ажиллагаа нь ихэвчлэн Украины өмнөд болон дорнод чиглэлд төвлөрсөн бөгөөд Оросын онгоцууд энэ чиглэл дэх хуурай замын цэргийн ажиллагаанд дэмжлэг үзүүлж байгаа аж. Гэхдээ Оросын арми Украин даяар цэргийн объект болон дэд бүтцэд цохилт өгсөн хэвээр байгаа бөгөөд Мариуполь хотод ихэвчлэн удирдлагагүй бөмбөг ашиглан агаараас цохилт өгч байсан гэнэ. Ийм зэвсэг ашиглах нь байгаа төдийлөн онохгүй байхын дээр энгийн иргэд амиа алдах эрсдэлийг нэмэгдүүлдэг аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ