АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден тавдугаар сарын 20-24-ний өдрүүдэд Өмнөд Солонгос, Японд айлчилна гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки мэдэгджээ.
"Ерөнхийлөгч засгийн газар, эдийн засаг, ард түмэн хоорондын харилцааг гүнзгийрүүлэх үүднээс тавдугаар сарын 20-24-ний өдрүүдэд БНСУ, Япон улсад айлчилна" хэмээн Псаки мэдэгдсэн байна. Айлчлалын хүрээнд Байден БНСУ, Японы төрийн тэргүүнүүдтэй уулзан, аюулгүй байдал, эдийн засгийн холбоо харилцааг бэхжүүлэх, бодит үр дүнд хүрэхийн тулд нягт хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлуудыг хэлэлцэх гэнэ.
Түүнчлэн энэ айлчлалын үеэр Япон, Австрали, Энэтхэг, АНУ багтдаг Аюулгүй байдлын дөрвөн талт яриа хэлэлцээний оролцогч талуудын төрийн тэргүүнүүдийн уулзлалт Токио хотод болохоор төлөвлөгджээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |