ЧУУЛГАН: УИХ-ын гишүүн Д.Ганбат МАН-ынхныг загнав
2022-04-28

УИХ-ын чуулганы пүрэв гаригийн нэгдсэн хуралдаан эхэлж, 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

 

Төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: Хэмнэлтийн хуулиар төр зөв хэмнэлтийг бий болгох ёстой. Хувьчлах компаниудын жагсаалтад эрчим хүчний төрийн өмчит компаниуд, сүлжээ  багтсан байна. Би үүнийг дэмжихгүй байна. Төрийн өмчийн станцуудыг хувьчилж, ард түмнийг хохироож байна. Ховд аймгийн станцыг хувьчилсанаар өвөл бүрт асуудал үүсэж, ард түмэн хохирч байна.

 

 

Сангийн сайд Б.Жавхлан: Төрийн өмчийн үйлдвэрийн газрын 37 компанид бүтцийн өөрчлөлт хийнэ. Маш олон жил ярьсан. Засгийн газрын энэ удаагийн бүтцийг өөрчлөлтийг УИХ дэмжинэ байх гэж найдаж байна.

 

Яагаад олон нийтийн хяналтад орохоос айгаад байдаг юм бэ. Айх хэрэг огт байхгүй. Дэлхий нийтийн чиг хандлага, засаглал нь сайжирна, хэмнэлтийн горимд шилжинэ. УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг ярилцаад Диспичерийн үндэсний төв, дулааны дамжуулах сүлжээг энэ удаа үлдээхээр болсон. Бүтцийн өөрчлөлт хийх 37 компанийн 11 нь эрчим хүчний салбарын газрууд байгаа. Үүнээс дээрх хочрыг үлдээгээд 9 ААН-ийн 34 хүртэлх хувийг дотоодын үнэт цаасны биржид гаргаж, олон нийтийн хяналтад оруулахаар санал нэгдсэн.

 

УИХ-ын гишүүн Ц.Туваан: Цалинтай холбоотой асуудал маргаан дагуулж байна. Сургууль, цэцэрлэгийн багш нарын цалин нэмэгдсэн. Хүүхдэд боловсрол олгож байгаа багш нарын цалинг нэмсэн нь зөв. Эрүүл мэндийн салбарын санхүүг гүйцэтгэлд суурилсан тогтолцоо орон нутагт хэрэгжээгүй байна. Хуучнаараа байна. Яагаад удаад, хэрэгжихгүй байна вэ?

 

 

Цалин нэмэх асуудлыг ярихгүй бол ТЗА-нд ажиллаж байгаа хүмүүс хүнд байна. Цалингийн асуудлыг шийдэхгүй бол ядуусын эгнээ рүү бөөн бөөнөөрөө орж, төрийн албанд ажиллах хүнгүй болж байна.

 

Сангийн сайд Б.Жавхлан: Цалингийн асуудал 05 дугаар сард УИХ-д хэлэлцэгдэх 20213 оны төсөв, 2024, 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэлд нарийн орж ирнэ. Энэ удаагийн төсвийн тодотгол 2022 оных учраас цалингийн асуудал огт хөндөгдөөгүй.

 

Энэ жил тавигдсан цалингийн зардлын хүрээнд бүх санхүүжилт ямар ч саадгүй хийгдэж байгаа. Ялангуяа эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг хот, хөдөө гэж ялгахгүй бүрэн хийж байгаа.

 

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Төсвөө алдагдалгүй баталж болдоггүй юм уу. Заавал алдагдалтай байх ёстой юм уу. Цаашдаа энэ маягаар үргэлжлээд байх уу. Ажлаа нэг их сайн хийсэн мэт загнаад байх юм. Ард түмний төлөөллийг загнадаг хэн бэ, юу вэ.

 

 

Гараад хар л даа, ард түмний амьдралыг, маш хүнд хэцүү байна. Та нар юу хийсэн юм бэ, юу ч хийхгүй байна. Азид хамгийн муу эдийн засагтай нь манай улс байна. Тэгэхэд Хятадын засаг 5 хувиар өсөж байна. Азийн хөгжингүй орнуудын эдийн засаг 4 хувиар өсөж байна.

 

Хий хоосон, худлаа ярьдаг, зарцуулсан мөнгөнийхөө тайланг огт тавьдаггүй. Татвар төлөгч ард түмний мөнгө, тайлангаа тавьчихаад дараагийн юмаа ярь.

 

Одоо байгаа байдал, та нарын ярьж байгаа юм маш зөрүүтэй байна. Та нарын тарган цадгалан, инээж ханиаж байгаа, ард түмний амьдрал яг эсрэг хамааралтай байна шүү. Хэзээ засаж янзлах юм, чадахгүй бол боль л доо. УИХ-ын сонгуулийг дахиад явуулъя.

 

Депольт руу ойртож байна. Нэг ч хүн ядуурлаас гарсангүй, нэг ч хүн ажилтай болсонгүй. Алдагдалтай компанийн 34 хувийг хэн авах юм бэ. Алдагдалтай компанийхаа 66 хувийг хувьчил л даа. Тэгж байж үр дүнтэй болно. Хэнийг хуурч, мэхлээд байгаа юм бэ. Энэ та нарын улс биш, 3.3 сая иргэний улс. Та нарын үед ийм болохыг харах гунигтай, эмгэнэлтэй байна. Удахгүй ард түмэн талбай дээр гарч ирнэ.

 

Пээдийсэн байна шдээ, ингэж пээдийхгүй шүү.

 

Сангийн сайд Б.Жавхлан: Төсвийн алдагдал хуулийн хүрээнд байгаа. Бид жил бүр УИХ-д төсвөө тайлагнаж, батлуулдаг. Төсөв батлахад алдагдал баталж өгдөг. Цаашид дөрвөн жилээр төсвийн алдагдал буурахыг заасан байгаа. Энэ хүрээнд байгаа. Та хэдхэн минут гаргаад тэр хуулийг уншаарай.

 

Бид гадаад өрөн дээр маш сайн ажиллаж байгаа. Та улстөржүүлээд байна. Хэрвээ улстөржүүлвэл өнөөдрийн төлж байгаа өрнүүдийг аль нам төр барьж байхад, хэний Засгийн газрын үед үүссэнийг ярьж болно. Үүнээс үүссэн хүндрэл биднийг хэцүү байдалд оруулж байна. Улстөржвөл нэлээн цаг авна шүү, Д.Ганбат гишүүн ээ.

 

Ийн гишүүд асуулт асууж, хариултаа авлаа. Монгол Улсын 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ. 

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ард иргэдийн амьдрал ч ёстой жорлонтойгоо холилдож байна юмны үнэ тамтаггүй нэмэгдсэн түүн дунд дотор нь харанхуйлсан зүдэрсэн зовсон иргэд аргаа бараад амьтны сиймхий тааруулж байгаад гуйж түүж талх гурил махаа авч байна үнэхээр ядуусын бөөгнөрөл зовлонгийн туйл болсон ард иргэд байхад төр засаг ,ерөнхий сайд хаана байнаа үнэхээр өлсөж байна,өвдөж байна мөнгөгүй байна ажилгүй байна мөн ч хэцүү амьдрал ард иргэдийг бүчиж байна.Банкны хүү,өндөр татвар, бага цалин, түй чоорт
2023-10-18