Швейцар Оросын мод, нүүрсэнд хориг тавилаа
2022-04-28

Швейцарын Холбооны зөвлөл ОХУ-ын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ тавьсан талаар зөвлөлийн цахим хуудсан дээр мэдээлжээ. Шинэ хоригууд 2022 оны дөрөвдүгээр сарын 27-ны 18.00 цагт хүчин төгөлдөр болсон байна. 

 

Орос улс Украины эсрэг зэвсэгт түрэмгийлэл үйлдэж байгаатай холбоотойгоор авч хэрэгжүүлж буй нэмэлт хоригт мод, нүүрс болон цемент, далайн бүтээгдэхүүн, түрс зэрэг Оросын хувьд орлогын чухал эх үүсвэрүүд болдог бүтээгдэхүүнийг импортлохыг хоригложээ. Түүнчлэн Оросын аж үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлж болзошгүй тоног төхөөрөмж, химийн бүтээгдэхүүн зэрэг бараа бүтээгдэхүүнийг ОХУ руу экспортлохыг хориглосон байна.

 

Дараагийн хоригууд нь санхүүгийн салбартай холбоотой байх гэнэ. Ийм хориг хүчин төгөлдөр болсноор Оросын төрийн болон олон нийтийн байгууллагыг дэмжихийг хориглох юм байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Orosiig hamaagui ingej buland shahaad demii dee, etsiin usreltee hiih vii
2022-05-14
nogoo toviig sahidag oron geed haan bna.:
baruuniihan iim hudalch hvmvvs sh dee. nogoo goy olon zuun jil sahisan toviig sahidag gej reklam hiideg oron sh dee. ter baitalaa gitlert hvrtel zeel ogj baraa material zardag uls baisan sh dee.
2022-04-28