Луганск, Донецкийн Бүгд найрамдах улсад ОХУ-д нэгдэх санал асуулга явагдана

Украинаас салан тусгаарлаж, өөрсдийгөө тунхаглан, улмаар энэ оны хоёрдугаар сард ОХУ хүлээн зөвшөөрсөн Бүгд Найрамдах Луганск Ард Улс, Бүгд Найрамдах Донецк Ард Улсад ОХУ-д нэгдэх санал хураалтыг тавдугаар сарын дундуур зохион байгуулж болзошгүй гэнэ. Энэ талаар Оросын Ерөнхийлөгчийн захиргаатай ойр гурван эх сурвалж Медуза сонинд ярьсан байна.
Мөн тавдугаар сарын дундуур Оросын цэрэг хэсэгчлэн хяналтаа тогтоосон Херсон мужид санал асуулга явагдаж магадгүй гэж эх сурвалжууд өгүүлсэн байна. Санал асуулгаар мужийг Украинаас тусгаар тогтнож, "Бүгд Найрамдах Херсон Улс" байгуулах талаар санал авах гэнэ. Цаашлаад энэ улс Орост нэгдэнэ гэж эх сурвалжууд онцолжээ.
Ийм санал хураалтыг дөрөвдүгээр сарын сүүлээр зохион байгуулахаар төлөвлөж байсан ч Оросын арми фронт дээр бүтэлгүйтсэний улмаас удаа дараа хойшлуулсан гэж "Медуза"-ын эх сурвалжууд өгүүлсэн байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ