CNN: АНУ-ын цэргүүд Афганистанаас гарахдаа долоон тэрбум долларын зэр зэвсэг үлдээсэн

АНУ Афганистанаас цэргээ гаргахдаа тус улсад долоон тэрбум гаруй долларын үнэ бүхий цэргийн төхөөрөмж, зэр зэвсэг үлдээсэн гэнэ. Энэ талаар Пентагоны тайлангаас авсан эх сурвалжтайгаар CNN агентлаг мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Америкийн цэргүүд гарснаас хойш Афганистанд онгоц, цэргийн автомашин, зэвсэг, холбоо харилцааны хэрэгсэл зэрэг цэргийн олон тоног төхөөрөмж үлдсэн гэнэ. Эдгээрийн ихэнх нь байнгын үйлчилгээ шаардагддаг төхөөрөмж бөгөөд эдгээр төхөөрөмжүүдийг АНУ татан авах төлөвлөгөөгүй байгаа аж.
Пентагоны гаргасан тайланд онцолсноор, 2005-2021 оны хооронд АНУ Афганы засгийн газарт 18,6 тэрбум долларын цэргийн тоног төхөөрөмж олгосон гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ