Молдав дайны ирмэг дээр ирэв үү 
2022-04-29

Сүүлийн үед Приднестрийн нутаг дэвсгэр дээр ойр ойрхон дэлбэрэлт, буун дуу гарч, улмаар Приднестийн Улсын аюулгүй байдлын яамны барилга эвдэрч, радио телевизийн цамхаг ажиллагаагүй болсон юм. 

Приднестр бол 1990-1992 оны хооронд ЗХУ-ын задран унаx үед Бүгд Найрамдах Молдав Улсаас салан бий болсон. Приднестрийн Бүгд Найрамдах Улсад 460 мянга орчим хүн амьдардаг бөгөөд тэдний тал хувь нь Оросын иргэншилтэй байдаг аж.

 

Сүүлийн үед энд гарсан хэрэг явдлууд нь Молдавын засгийн газарт хамааралгүй, Приднестрийн аюулгүй байдлынхны хийсэн ажил гэж Молдавын тал мэдэгдэж байлаа. Түүнчлэн Молдавыг дайнд татан оролцуулахаар Оросын тусгай албад зориуд өдөөн хатгалга үйлдэж байгаа гэх мэдээлэл ч гарсан юм. 


Хачирхалтай нь, Оросын Цэргийн төв тойргийн орлогч командлагч рустам Миннекаевын мэдэгдэл гарсны дараахан Приднестр дэх нөхцөл байдал хурцадсан. Дөрөвдүгээр сарын 22-ны өдөр тэрбээр мэдэгдэл хийхдээ Орос улс “тусгай ажиллагааны хоёр дахь шатанд орсон”, үүний зорилго нь Донбасст хяналт тогтоох төдийгүй Украины өмнөд хэсгийг эзлэх явдал хэмээн онцолж байлаа. 


“Украины өмнөд хэсэгт хяналт тогтоох нь Приднестрт хүрэх өөр нэг гарц болно. Приднестрт ч орос хэлтэй хүн амыг хавчин шахах үзэгдэл гарсаар байгаа” хэмээн Оросын генерал мэдэгдэж байлаа. 


Ийм өндөр албан тушаалын хүн ийм ноцтой мэдэгдэл хийсэн нь олон эргэлзээг араасаа дагуулсан юм. Генералын мэдэгдлээс харахад Оросын Украин дахь цэргийн ажиллаганы концепци өөрчлөгдсөн үү, Кремль үүнийг зөвшөөрсөн үү гэх зэрэг асуулт урган гарч байна. 


Кремлийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков энэ асуудалтай холбоотойгоор тайлбар өгөх боломжгүй гэсэн бол Оросын Батлан хамгаалах яам ВВС агентлаг тодруулга хүсэхэд “нөхцөл байдлыг тодруулж байна” хэмээн хариу өгчээ. Харин генерал Миннекаевын мэдэгдлийг няцаагаагүй байна. 


Тавдугаар сарын еснийг хүсээгүй Молдав 


ВВС агентлагийн мэдээлснээр, Молдавт терроризмын аюул заналын төвшнийг нэмэгдүүлэх, улмаар үүн дээр үндэслэн тавдугаар есний өдөр тэмдэглэдэг аливаа баяр ёслолыг бүрэн хорихын тулд Молдав өөрөө өдөөн хатгалга үйлдсэн байж болзошгүй гэж тус улсын орос хэлтнүүд үзэж байгаа аж. 


Дөрөвдүгээр сарын 19-ний өдөр Молдавын Ерөнхийлөгч Майя Санду Украины эсрэг Оросын түрэмгийлэлтэй холбоотойгоор Георгийн тууз ашиглах, түүнчлэн Z, V  үсгийг олон нийтийн өмнө харуулахыг хориглосон хууль баталсан юм. Хуулийг зөрчвөл асар өндөр торгууль төлөх аж. 


Энэ хориг нь 77 жилийн өмнөх дайны бэлгэдэлтэй огт хамаагүй, гагцхүү өдгөө Украинд болж буй үйл явдалтай хамаарна гэдгийг Санду цохон тэмдэглэж байв. 


Гэхдээ Молдавын социалистууд болон коммунистууд, түүнчлэн орос хэлтэй электорат хэсэг Засгийн газрын зорилго нь Аугаа их эх орны дайны түүхийг нэг мөр мартуулах, ихэнх иргэдийн соёл түүхийн өвийг салгах явдал гэж үзэж байгаа аж. 
Тэдний онцолж байгаагаар, одоогоор парламент дээр Аугаа их эх орны дайны тухай Зөвлөлтийн үеийн бүхий л киног дэлгэцээр гаргахыг хориглох саналыг хэлэлцэж байгаа гэнэ. 


Приднестр 

Украинд дайн дэгдэхтэй зэрэгцэн Молдавын орос хэлтнүүдийг хавчин гадуурхаж байгаа тухай асуудал ихээхэн хөндөгдөх болсон юм. Кишинев дахь Оросын Элчин сайдын яам мэдэгдэл хийхдээ Молдавт үндэс угсаа, хэл, соёл, шашин болон бусад шинж тэмдгээр ялгаварлан гадуурхах тохиолдлууд олширсныг онцлоод, нутаг нэгтнүүддээ хандан амь нас, эрүүл мэндэд нь аюул заналхийлвэл Элчин сайдын яамны цахим шуудан руу захидал илгээхийг уриалж байв.

Захидал илгээх хаяг нь ч анхаарал татмаар, аюулын дохио болох SOS-ийг ашиглан  sos.moldova@mail.ru гэсэн хаяг нээжээ. 


Дээр өгүүлсэн Оросын генерал ч Приднестрт орос хэлтэй хүн амыг хавчин шахаж байгаа тул Оросын арми энэ нутаг руу орох шаардлагатай гэж мэдэгдэж байлаа. Гэхдээ оросуудыг чухам хэрхэн хавчин гадуурхаж байгаа талаар тэрбээр тодорхой мэдээлэл өгөөгүй юм.


Үүний дараа Молдав улс нийгэмд хурцадмал байдал үүсгэх аливаа мэдэгдэл хийхээс татгалзахыг Оросын талаас шаардсан. Гэхдээ Приднестр нь бүс нутгийн геополитикийн асуудлуудыг шийдэх Москвагийн нэг арга хэрэгсэл байсаар ирсэн, цаашид ч байна гэдгийг Молдавын тал хүлээн зөвшөөрсөн мэдэгдэл хийж байлаа. 


2014 онд Крым ОХУ-ын бүрэлдэхүүнд орсоны дараа Приднестрийн олон хүн Оросын нөмөр нөөлөгт орох хүсэлтэй байсан гэж ВВС бичжээ. 


ВВС агентлагийн бичсэнээр, өөрсдийгөө тунхагласан Приднестрийн бүгд найрамдах улсын нутаг дэвсгэр дээр 1500 орчим Оросын цэрэг байрласан, мөн эдгээр нь Оросын танкууд Молдав руу саадгүй орох нөхцлийг хангах аж. 


Харин Приднестрийн албан ёсны мэдэгдлээр бол энэ улсад гарсан халдлагуудын ард Украины хорлон сүйтгэгчид байгаа бөгөөд тэд Приднестрийг сөргөлдөөнд татан оролцуулах зорилготой гэнэ. Гэхдээ Украинд энэ нь ямар хэрэгтэй гэдгийг Приднестрийн эрх баригчид тайлбарлаагүй юм. 


Украин зэвсгийн агуулах сонирхсон уу


Украины хилээс холгүй орших, Приднестрийн Колбасна сууринд Зүүн Европ дахь хамгийн том зэвсгийн агуулах байдаг. Энэ агуулах 1940-өөд онд бий болсон бөгөөд Герман, Чехословак болон хуучин соцлагерийн бусад орнуудаас Зөвлөлтийн цэргүүд гарсны дараа энэ агуулахад зэвсэг хадгалж эхэлжээ. 


Зарим хэвлэлийн бичсэнээр, Украин улс зэвсэг хангалтгүй байгаа тул энэ агуулахыг эзлэх сонирхолтой байгаа гэсэн хувилбар яригдаж эхэлсэн гэнэ. 


Гэхдээ үүнийг барууны цэргийн шинжээчид үгүйсгэж байгаа юм. Тэдний үзэж байгаагаар өнөөгийн нөхцөлд Украинд орчин үеийн зэвсэг шаардлагатай, тиймээс Зөвлөлтийн үеийн зэр зэвсгийн агуулах украинчуудад огт хэрэггүй гэнэ. Түүнчлэн, Украин бүх хүчээ дорнод чиглэл рүү татаж байгаа энэ үед ар талдаа зориудаар өдөөн хатгалга хийнэ гэдэг нь солиотой үйлдэл гэж шинжээчид онцолжээ. 


Гэхдээ энэ агуулах барууныхны сонирхлыг ихээхэн татаж байгаа юм. 


Украины хилээс хоёрхон километрийн зайд байх энэ агуулахад Оросын цэргүүдийн хамгаалалтан дор 22 мянган тонн зэвсэг байгааг Энхийг сахиулах стратеги боловсруулдаг олон улсын OWP байгууллагын шинжээч Айзек Эванс ВВС агентлагт ярьжээ. 


Түүний өгүүлснээр Приднестр дэх энэхүү агуулах нь бүс нутаг тэр дундаа Украинд ч аюул заналхийлж байгаа тул Молдав улс боломж гармагц энэ агуулахыг устгах асуудлыг хэлэлцэх ёстой гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
АНУ тэргүүтэй доллар, еврогийн ертөнц сөнөтүгэй!!!
2022-04-30
Аугаа орос орон ялж, мандан бадрах болно!!! Слава Россий!!! Путин мандтугай!
2022-04-30
orosuud bol chutgur shulmiin ur sad yum. zuun hesegt n diilehgui bolmogtsoo baruun tald n tuimer asaah gej baina. ukrain mash urgun front deer tulaldah boloh n . barag l buslelted.Odesiig yagaad ch aldaj bolohgui n todorhoi.Moldav Romaniad negdeh heregtei
2022-04-30
Зочин:
Түүх давтагддаг юм шүү дээ сайн судал
2022-04-30
Зочин:
Хөөрхий чааваас. Украиныг дийлэхгүй байж, тэгэж өөртөө лай хураамааргүй юм
2022-04-29
war:
Путин новш европтой байлдахаар шийджээ. Украни Молдав удахгүй Польшруу дайрна даа
2022-04-29
Зочин:
Түүх давтагддаг юм шүү дээ сайн судал
зочин:
өө за заа.. Oдоо украиныг барахгүй болохоороо молдавыг оролдоод уналаа..
2022-04-29
Орос улс Молдав, Казахстаныг сүрдүүлж эхэллээ.
2022-04-29
Зочин:
Хөөрхий чааваас. Украиныг дийлэхгүй байж, тэгэж өөртөө лай хураамааргүй юм
avto kambinatad jolooch baisan hovdiin hon adgiin hulgaichuud baisan
2022-04-29