Гутерриш Киевт айлчлах үеэр Оросын арми хоёр удаа пуужингийн цохилт өгчээ
2022-04-29

Дөрөвдүгээр сарын 28-ны өдөр Оросын арми Украины нийслэл Киев хотод хоёр удаа пуужингийн цохилт өгчээ. Энэ талаар хотын дарга Виталий Кличко мэдэгдсэнийг ВВС агентлаг дамжуулсан байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, пуужингийн цохилтын улмаас орон сууцны доод талын гурван давхар эвдэрчээ. Цохилтод өртөж, шатсан байрнаас 15 хүнийг аврах албаныхан гаргасан байна. Нуранган доороос хүмүүсийг эрэн хайх ажил үргэлжилж байгаа гэнэ. 

 

Украины Дотоод хэргийн сайдын зөвлөх Антон Геращенкогийн мэдэгдсэнээр хоёр пуужингийн нэгийг амдан устгасан байна. Устгагдсан пуужингийн хэлтэрхийнүүд орон сууцыг оносон, бүтэн пуужин оносон бол байшин бүхэлдээ нурах байсан гэж ВВС агентлагийн сурвалжлагч дамжуулжээ. 

 

ВВС агентлагийн мэдээлснээр, Украины нийслэлд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш айлчлах үеэр Киев дээрээс цохилт өгсөн гэнэ. Гутерриш Владимир Путинтэй хэлэлцээ хийсний дараа Украинд ажилласан нь энэ юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
ННҮБ үүргээ гүйцэтгэж чадсангүй ээ
2022-05-01
Mani hun ochij Mariupoliin bunkert bgaa natsistuudaa garguulah gej uzeed chadaagui bolohooroo boon uur ukraind irj Puting muulj baahan dovchignoj avaad yavaya getel hoinoos ni puujin harvaad zoltoi l zurheer yavuulchihsangui.
2022-05-01
BBC-н орос,украины талаархи мэдээллүүд бүгд худал.Өөр бусад энгийн зүйлсийн талаархи мэдээнүүд бол үнэний хувьтай.
2022-05-01
Баба:
Монголчууд Элчийг алсан улсыг газартай н тэгшилдэг блаа. Орос тэнэг хулгайчууд шд
2022-04-30
Мөнхжаргал:
Бү НҮБ - ын даргыг хөнөөх дээрээ тулж
2022-04-29
Түрэмгийлэгч өвчтэй юм бна
2022-04-29
Путлер нэг л бишээ
2022-04-29
Dolgoon nuuriin batsuh hogiin hulgaich shuu
2022-04-29