COVID-19: Гуанжоуд бүх нийтийг шинжилгээнд хамруулж эхэллээ
2022-04-29

Хятадын Гуандун мужийн Гуанжоу хотын зарим дүүргүүдэд бүх нийтийг коронавирусийн шинжилгээнд хамруулах ажлыг эхлүүлжээ. Энэ талаар South China Morning Post сонин мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Гуанжоу хотод лхагва гарагт коронавирусийн халдварын дөрвөн тохиолдол бүртгэгджээ. Тэдний гурвыг Байюнь нисэх буудал дээр илрүүлсэн бол өөр нэг тохиолдол нь нисэх буудал дээр илэрсэн тохиолдлын хавьтагч аж. Улмаар нисэх буудлыг ариутган, дөрөвдүгээр сарын 28-ны өдөр зарим нислэгийн хуваарийг өөрчилжээ. 

 

Коронавирусийн халдварын тохиолдол илэрсэнтэй холбоотойгоор Гуанжоу хотын Байюнь, Юэсю, Хуаду гэсэн гурван дүүрэгт амьдардаг гурван сая гаруй хүнийг бүгдийг шинжилгээнд хамруулахаар болсон байна. Гуанжоугийн нийт хүн ам нь 18,7 сая юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин