Украины дайны үеэр Британийн иргэн амиа алджээ

Орос, Украины дайнд Британийн армийн ахмад дайчин, 36 настай Скотт Сибли амиа алджээ. Тэрбээр дайн эхэлснээс хойш Украинд амиа алдсан Их Британийн анхны иргэн болж байгаа талаар Sky News мэдээлсэн байна.
Их Британийн Гадаад хэргийн яам энэ мэдээллийг баталсан бөгөөд ар гэрт нь эмгэнэл илэрхийлсэн байна. Скотт Сибли Украинд ямар ажлаар байсан талаарх тодорхой мэдээлэл гараагүй байна. Сибли Британийн зэвсэгт хүчний ахмад дайчин байсан, өмнө нь Хатан хааны логистикийн корпуст алба хаадаг байжээ.
Скотт Сиблигээс гадна Британийн өөр нэг иргэн сураггүй болсонд тооцогдсон байна. Түүнийг Оросын эсрэг байлдахаар Украинд ирсэн гэж Украины хэвлэлүүд мэдээлжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ