"Роснефть" компани Монголд нийлүүлэх шатахууны үнэд хөнгөлөлт үзүүлэх боломжийн талаар судална
2022-04-29

 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал ОХУ-д ажиллаж байна. Тэрбээр,  ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны орлогч сайд А.В.Груздевтэй Москва хотноо 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр уулзаж, манай улсын уул уурхайн үйлдвэрлэлд нэн шаардлагатай бүтээгдэхүүнүүдийг гуравдагч улсаас ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжуулан тээвэрлэхэд гарч болзошгүй хүндрэлийг шуурхай шийдвэрлэхэд шууд харилцан хамтран ажиллаж байхаар тохирлоо.

 

ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны орлогч сайд Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдыг Екатеринбург хотноо ирэх 7 дугаар сарын 4-7-ны өдрүүдэд болох олон улсын аж үйлдвэрийн “ИННОПРОМ” XII үзэсгэлэнд урьж, тус арга хэмжээнд Монголын аж ахуйн нэгжүүдийн өргөн төлөөлөл оролцуулахыг хүсэлт болгов.

 

 

Дэд сайд С.Батнайрамдал Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын төлөөлөгчдийн хамт "Роснефть” компанийн удирдлагуудтай 4 дүгээр сарын 28-ны өдөр уулзаж, ОХУ-аас Монголд нийлүүлэх түлш, шатахууны үнэд хөнгөлөлт үзүүлэх боломж, түүнчлэн түлш, шатахууны төлбөрийг хийх нөхцөлийн талаар санал солилцлоо. Уулзалтын үеэр монголын талаас дэвшүүлсэн тодорхой саналуудыг "Роснефть" компани судалж, ойрын хугацаанд хариу өгөхөө мэдэгдэв.

 

Эх сурвалж: Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ 

Shuud.mn
Сонин хачин
pkxny:
судална,,,,тэгээд
2022-05-02
Нэргүй:
Ер нь манайхан бүсээ чангалах иж бүрэн төлөвлөгөө боловсруулж ажилоах хэрэгтэй байна лаа?! Оросууд Монголчуудад хатуурхах ёсгүй л юм байгаамдаа?!
2022-04-30
Зочин:
Ер нь манайхан бүсээ чангалах иж бүрэн төлөвлөгөө боловсруулж ажилоах хэрэгтэй байна лаа?! Оросууд Монголчуудад хатуурхах ёсгүй л юм байгаамдаа?!
2022-04-30
Иргэн:
Ер нь манайхан бүсээ чангалах иж бүрэн төлөвлөгөө боловсруулж ажилоах хэрэгтэй байна лаа?! Оросууд Монголчуудад хатуурхах ёсгүй л юм байгаамдаа?!
2022-04-30
Zochin:
Balai shulaachid, noyodiinhoo dohiogoor ajilladag maluud manai SHTS-iin zahirluud kkk
2022-04-30
зөв дөө
2022-04-29
50huvi hyamdruulj bayarluulah yum bish biz
2022-04-29
za daa barag:
За даа энэ ч худлаа даа. Шинэ үеийн энэ Оросууд ч дээ манайхыг аль болох худлаа үгэээр л хуурдаг хогийн улс доо. Ер нь бол итгээд хэрэггүй. Одоо өгч байгаа нь их юм гэж бодож байгаа Оросууд бол найдваргүй хүмүүс. Манайхыг аль болох гуйЛАГЧИН байлгах дуртай.
2022-04-29
Eh oronch:
Hurdan uursdiinhuu neftiig nereed tulsh shatahuunaa gargaj avaad, tsahilgaan mashinaa olnoor oruulj ireed gadni haraat baidlaas angijrah heregtei.
2022-04-29
Зочин:
Харин энэ бол хэрэгжвэл сайн бна шуу
2022-04-29
зочин:
Оросууд ч мэдэхгүй, ер нь бол манийгаа хааж боож л байж кайф авдаг улс ш дээ
2022-04-29